Боловсрол

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа
Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд албан ёсоор зарлалаа. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83,374 шалгуулагч хамрагдсан нь өмнөх жилээс эрс нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 2024 оны хаврын шалгалтад ердөө 33,361 сурагч оролцож байсан юм.
2025-05-09

Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар 2025 оны тавдугаар сарын 4-ний өдөр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэ жил 22 дахь удаагаа тэмдэглэж буй баярт Ерөнхий консулын газрын хариуцсан бүсэд суралцаж буй монгол, буриад оюутнууд болон Монголын соёл, бичиг үсгийг сонирхогч Оросын иргэд өргөнөөр оролцжээ.
2025-05-09

“Дорныг дурандахуй” гэрэл зургийн ном хэвлэгдлээ
Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монголд хийсэн хээрийн судалгааны гэрэл зургуудаас бүрдсэн “Дорныг дурандахуй” нэртэй номыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
2025-05-08

МУИС-ийн номын сан соёмбо үсгийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа
Монгол Улсын Их Сургуулийн номын сангаас Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол бичгийн өв соёлыг таниулан сурталчлах зорилготой өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойтой уялдуулан соёмбо үсгийн түүх, хэрэглээ, өв уламжлалыг оюутан, багш, судлаачдад таниулах зорилгоор зохион байгуулсан нь онцлог байв.
2025-05-08

Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан 2032” хөтөлбөр, хаврын мод тарилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын есдүгээр ангийн сурагчдын төлөөлөл оролцсон онол, практикийн хосолсон сургалт зохион байгууллаа. “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” нэртэй энэхүү сургалтаар сурагчид модны ач холбогдол, түүний хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний талаар гүнзгий мэдлэг авч, практик дадлага хийжээ.
2025-05-07

“Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ
2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлд зориулсан 1000 нээлттэй даалгавар албан ёсоор нийтлэгдлээ. Энэ удаагийн онцлог нь шалгалтын бодлогуудыг блюпринтийн дагуу шууд эдгээр даалгавраас сонгон бүрдүүлж байгаагаараа анхных юм.
2025-05-07

Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо
Боловсролын салбарт тэгш хамруулах боловсролын чиглэлээр өргөн хэрэглэгддэг нэр томьёог гадаад хэлнээс зөв орчуулан, салбарын хэмжээнд нэгдсэн ойлголттой болох зорилгоор санал авах уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд нэр томьёоны утга агуулга, орчуулгын оновчтой байдлыг хэлэлцэж, цаашид салбарын баримт бичиг, сургалтын агуулгад нэгдсэн байдлаар хэрэглэхэд чиглэсэн санал солилцжээ.
2025-05-06

“Микро Лион Робот-2025” тэмцээнд 350 гаруй сурагч оролцож бүтээлч сэтгэлгээгээ сорьжээ
Нийслэлийн аварга шалгаруулах “Микро Лион Робот-2025” тэмцээн тавдугаар сарын 3-4-нд амжилттай болж өндөрлөлөө. Техник технологийн боловсролыг дэмжих, хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой тус тэмцээн энэ жил дрон төрөл нэмж, илүү өргөн хүрээтэй, сонирхолтой болж өргөжжээ.
2025-05-06

“Нээлттэй тайз” төсөл сурагчдын авьяасыг дэмжин эхэллээ
“Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-аас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьяасыг хөгжүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нээлттэй тайз” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь 9–12 дугаар ангийн сурагчдыг хамруулах бөгөөд авьяас чадвараа нээн илэрхийлэх, тайзны соёлд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
2025-05-05

“Нээлттэй тайз” төсөл сурагчдын авьяасыг дэмжин эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьяас чадварыг хөгжүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-аас “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ. Энэхүү төсөл нь нийслэлийн хэмжээнд 9-12 дугаар ангийн сурагчдыг хамруулах бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй юм.
2025-05-05

Монгол хэл бичгийн шалгалтын дүн тавдугаар сарын 9-нд зарлагдана
2025 оны Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд амжилттай явагдлаа. Энэ удаагийн шалгалтад нийт 84,969 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтын дүн, оноог тавдугаар сарын 9-ний өдөр зарлахаар болжээ.
2025-05-05

Ховд аймагт Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж, бүтээлч оролцоог нэмэгдүүлэв
Монгол бичиг, соёлын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой Үндэсний бичиг үсгийн баярыг энэ жил Ховд аймагт өргөн дэлгэр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу энэхүү баярыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэх уламжлалтай бөгөөд энэ жилийн уриа нь "Үндэсний бичиг үсэг – Монгол соёлын үнэт өв" байв.
2025-05-05

Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна
Хүүхдийн ордонд боловсролын фестиваль зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, сайн туршлагыг түгээх үйл ажиллагаа өрнөж байна.
2025-05-01

Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярт даалгалаа.
2025-04-30

“Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын Гимнастикийн холбооны хамтран зохион байгуулдаг “Хангарди” нэрэмжит уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн 2025 онд 52 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.
2025-04-24

“Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн багтаамжтай сургууль барьж байна. Энэ нь тус бүсийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой чухал бүтээн байгуулалт болж байгаа юм.
2025-04-22

АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Анагаахын шинжлэх ухаан болон физикийн уялдаа холбоог бэхжүүлж, цацрагийн аюулгүй байдлыг хангах өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран анагаахын физикч бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хоёр тал хамтран гарын үсэг зурлаа.
2025-04-22

Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын төсөл хэрэгжиж эхэллээ
Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-тай хамтран “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
2025-04-16

ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Боловсролын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн инженерийн сургалтын цахим контентыг боловсруулах, цахим сургалтыг дэмжих зорилгоор 395,494 ам.долларын үнэ бүхий 63 нэр төрлийн 428 ширхэг тоног төхөөрөмж, лабораторийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.
2025-04-15

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно
Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болох гэж байна.
2025-04-15
