Боловсрол

“Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ
Өсвөр насны охидын сэтгэл зүй, бие махбодийн онцлог, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн мэдлэгийг нэмэгдүүлэх, соёлтой хэрэглээний хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
2025-04-15

Түүхийн улсын XXVII олимпиадын III даваа амжилттай боллоо
Монгол Улсын түүхийн XXVII олимпиадын III даваа 2025 оны дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн II байранд амжилттай зохион байгуулагдлаа. Уг олимпиадад улсын хэмжээнд 86 сурагч, 51 багш, нийт 137 оролцогч оролцсон байна. 12 дугаар ангийн ангилалд 46 сурагч (аймаг – 18, нийслэл – 28), 9 дүгээр ангийн ангилалд 40 сурагч (аймаг – 15, нийслэл – 25) өрсөлдөв.
2025-04-14

БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна
Боловсролын яамнаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад буддын шашны дацан, хийдэд шавилан сурч буй хүүхэд, залуусын боловсролын байдалд тандалт судалгаа хийж, тэднийг ерөнхий боловсролын болон монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна.
2025-04-11

Орос хэлний XXVIII улсын олимпиад эхэллээ
Энэ жилийн олимпиадын гол онцлог нь 12 дугаар ангийн ялагч 6 сурагчийг ОХУ-ын Засгийн газрын зардлаар ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнах аж.
2025-04-10

Биологийн улсын XXXV олимпиад үргэлжилж байна
Энэ жилээс гурвын даваанд оролцогчдын тоог нэг дахин нэмэгдүүлж, илүү олон оролцогчдод боломж олгож байна. Биологийн судлагдахуун нь олон салбарын өргөн мэдлэг шаарддаг цогц онолын шалгалт, 3-4 салбар шинжлэх ухааны агуулгыг хамруулсан дадлагын шалгалтуудаас бүрддэг.
2025-04-06

Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын 2HM консорциумтай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг консорциум нь БНСУ-д төвтэй Дэлхийн K-POP-ыг дэмжих сангийн төлөөлөлтэй хамтран байгуулагдсан бөгөөд санамж бичгийн зорилго нь хиймэл оюун ухаан болон аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн хэмжээний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж байна.
2025-04-04

“Эх оронч Дарханыхан” аяны хүрээнд сурагчдад зориулсан “Цэргийн нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдав
Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймагт "Эх оронч Дарханыхан" нэг сарын нөлөөллийн аяныг эхлүүлээд байна. Тус аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран энэ сарын 18-наас албан ёсоор эхлүүлжээ.
2025-03-27

Элсэлтийн шалгалтын тов гарлаа
2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
2025-03-26

Монголын анхны 3D виртуал сургуулийг танилцууллаа
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран хөгжүүлж буй Монголын анхны 3D виртуал сургуулийн эхний хувилбарыг олон нийтэд танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь компьютер дээр бүрдүүлсэн дижитал орчинд сурагчид өөрийн аватар дүрээр нэвтэрч, хамтдаа суралцаж, харилцах, туршлага солилцох шинэ боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
2025-03-24

Алслагдсан сум, багт бага сургууль байгуулах ажлыг эхлүүлжээ
Боловсрол, шинжлэх ухааны яам алслагдсан хилийн дагуу байрлалтай сум, багуудад бага сургууль байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй хорооллуудад бага сургууль байгуулах боломжийг судалж эхэлжээ.
2025-03-11

“Музейн нээлттэй өдрүүд” 3-р сарын 7-13-нд үргэлжилнэ
“Музейн нээлттэй өдрүүд” улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2025-03-10

Шинжлэх ухааны түүхэн товчоон
Dorling kindersley-ийн тогтсон жишгээр зурагт өгүүлэмж бүхий зугаатай танин мэдэхүйн ном.
2025-03-07

"Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээ энэ сарын 7-13-нд зохиогдоно
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
2025-03-07

Битүүний шөнө алаг мэлхий өрөх уламжлал ба шинжлэх ухааны үндэслэл
Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүнийг үдэхдээ гэр бүлээрээ шагайгаар “Алаг мэлхий” өрж нааддаг сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхийгээр хэдэн ч хүүхэд тоглож болно.
2025-02-28

Монголчуудын хадагны өнгө, бэлгэдлийн утга
Хадаг нь Монголын уламжлал, зан заншлын салшгүй нэг хэсэг бөгөөд эрхэм хүндэтгэлийн илэрхийлэл болдог. Монголчууд хадагийг "Эдийн дээд нь хадаг" хэмээн дээдэлж, аливаа баяр ёслол, найр хурим, Цагаан сар, бурхан тахилын үед өргөн хэрэглэдэг.
2025-02-28

ЭЕШ-ын журамд өөрчлөлт орж, 2028 он хүртэл сунгагдлаа
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын сайдын А/69 тоот тушаалаар элсэлтийн шалгалт зохион байгуулах журамд өөрчлөлт оруулжээ.
2025-02-27

Монгол хэл, бичгийн шалгалтын шинэ зохицуулалт гарлаа
Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох боломжтой болсон.
2025-02-27

Боловсролын байгууллагууд мод тарихдаа орчны бохирдол, дуу чимээ шингээх төрлийн мод сонгохыг зөвлөв
Ойн газраас боловсролын байгууллагуудыг гадна тохижилт хийхдээ орчны бохирдол, дуу чимээ шингээх мод түлхүү тарихыг зөвлөж байна. Энэ хүрээнд мод тарихын ач тусын талаар сурагчдад мэдлэг мэдээлэл олгох, модны төрлийг хэрхэн сонгох талаар боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
2025-02-27

2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг шинэчиллээ
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц болон сурагчдын амралтын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хичээлийн жилийн бүтцийг урьдчилан зарлаж, бэлтгэл хангахад анхаарч буйгаа онцоллоо. Мөн “Аз жаргалтай нэгдүгээр сар” хэмээх хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдсан юм.
2025-02-27

Хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарь
МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, Хэлмэрчийн Мэргэшлийн Үнэлгээний Төвөөс 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Орчуулагчийн анхан шатны бичгийн орчуулгын цогц чадварын туршилт шалгалт”-ыг зохион байгууллаа.
2025-02-25
