x

Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын 2HM консорциумтай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг консорциум нь БНСУ-д төвтэй Дэлхийн K-POP-ыг дэмжих сангийн төлөөлөлтэй хамтран байгуулагдсан бөгөөд санамж бичгийн зорилго нь хиймэл оюун ухаан болон аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн хэмжээний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж байна.

Энэ хамтын ажиллагаа нь шинэлэг, уян хатан боловсролын систем, платформ хөгжүүлэх, оюутны бүх талын хөгжилд чиглэсэн бодлогын шинэчлэл хийх, боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Талууд хамтын ажиллагаагаа дараах үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Үүнд:

  • Хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын систем, платформ хөгжүүлж, түүнийг нэвтрүүлэх;

  • AI-д тулгуурласан суралцах чадвар, мэргэжлийн чиг баримжааг үнэлэх хэрэгслийг боловсруулж, хэрэгжүүлэх;

  • Дижитал ялгааг арилгах, суралцах үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллийн технологийн платформыг хөгжүүлэх;

  • Монгол Улсад нийцсэн шинэ төрлийн хичээлийн хөтөлбөр, өөрөө удирдан суралцах, судалгаанд суурилсан загварыг турших;

  • БНСУ-ын их сургуулиудтай хамтран кредит тооцох тогтолцоог бий болгох, хичээлийг урьдчилан судлах боломж бүрдүүлэх;

  • БНСУ-ын MyPol сургуулийн Монгол дахь салбарыг нээх;

  • Монгол, Солонгосын сурагчдын хосолмол солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн иргэнийг хамтран бэлтгэх;

  • Соёлын нэгдмэл боловсролыг дэмжих төсөл санаачлан хэрэгжүүлэх.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын боловсролын системд инновац нэвтрүүлэх, олон улсын туршлага, дэвшилтэт арга зүйг нутагшуулах шинэ боломжуудыг нээж буй чухал алхам юм.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 47 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 2 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 21 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top