x

Алслагдсан сум, багт бага сургууль байгуулах ажлыг эхлүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны яам алслагдсан хилийн дагуу байрлалтай сум, багуудад бага сургууль байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд үүний зэрэгцээ нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй хорооллуудад бага сургууль байгуулах боломжийг судалж эхэлжээ.

Хотхон доторх бага сургуулийн тогтолцоог бий болгоно

Боловсролын сайд П.Наранбаяр үүнтэй холбоотойгоор:
"Өнөөдөр хүн амын төвлөрөл Улаанбаатар хотын орон сууцны хороолол, гэр хороололд хамгийн их байна. Иймээс эдгээр газарт бага сургууль байгуулж, 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг сургах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ нь хүүхдүүдийг зам хөндлөн гарах шаардлагагүйгээр, амьдарч буй орчиндоо суралцах боломжтой болгоно." гэж онцоллоо.

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа

Хотхон, хороололд байгуулагдах бага сургуулиуд нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах бөгөөд төрөөс хувьсах зардлаар дэмжлэг үзүүлж, эцэг эхчүүдэд төлбөрийн дарамт үүсгэхгүй байх зохицуулалт хийнэ.

Мөн сургуулиуд гаднах тоглоомын талбайгаа ашиглан биеийн тамирын сургалт явуулах, эцэг эхтэй нягт хамтран ажиллах шинэ бүтэцтэй байх юм.

Нийслэлийн түгжрэлийг бууруулна

Хотхон доторх бага сургуулийн тогтолцоо нь нийслэлийн түгжрэлийг бууруулах, хүүхдээ сургуульд хүргэх эцэг эхчүүдийн ачааллыг багасгах ач холбогдолтой. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сургуулиуд өөр өөрийн онцлог бүхий сургалт явуулж, боловсролын чанарыг сайжруулах боломжтой гэж үзэж байна.

"Бид цэцэрлэгийн салбарт хувьсах зардлаар дэмжлэг үзүүлсэн шиг бага сургуулийн түншлэлийг дэмжиж, хамгийн сайн сургуулийг таны гэрийн ойролцоо байгуулах бодлого тууштай хэрэгжүүлнэ." гэж Боловсролын сайд мэдэгдэв.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 54 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 9 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 28 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top