Боловсрол

Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, авьяасыг сорьдог, улсын хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад энэ оны тавдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
2025-05-22

“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн үр дүнг танилцууллаа
“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үнэлгээний тайлан болон үр дүнг танилцуулах уулзалт өчигдөр зохион байгуулагдлаа. Хөтөлбөр нь оролцогчдын ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлсэн гэдгээрээ онцлог юм.
2025-05-22

Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох 2025 оны шалгалтын хуваарь, нөхцөл, бүтэц
МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс 2025 онд орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулах гэж байна. Шалгалтыг бичгийн болон аман орчуулгын хэлбэрээр авч, амжилттай тэнцсэн оролцогчдод мэргэшлийн гэрчилгээ олгоно.
2025-05-22

2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц батлагдлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа. Энэхүү бүтцээр хичээл эхлэх, амралтын хугацаа, анги тус бүрийн хичээлийн долоо хоногийн тоог нарийвчлан тогтоожээ.
2025-05-22

Сэргээн засварлагчдын анхдугаар хурал болов
Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал боллоо. Хурлын үеэр хоёр орны мэргэжилтнүүд соёлын биет өвийн хадгалалт, сэргээн засварлалтын өнөөгийн нөхцөл байдал, хэрэглэж буй технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээ, арга зүй, лабораторийн онцлог зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
2025-05-21

Булган аймгийн сурагчид БНСУ-д тэтгэлэгтэй суралцах боломж бүрдлээ
"Боловсролын сэргэлт – боловсон хүчний сэргэлт – Булганы сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн сурагчид БНСУ-ын Хусо их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой боллоо. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир тэргүүтэй төлөөлөгчид тус сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Ким Жон Жүгийн ахалсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2025-05-21

СХД-ийн 28-р хорооны шинэ сургууль ирэх есдүгээр сард ашиглалтад орно
Тус сургуулийг 2025 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсноор дүүргийн сургуулийн ачааллыг бууруулах, орчин үеийн стандартад нийцсэн боловсролын орчин бүрдэх чухал бүтээн байгуулалт болох юм.
2025-05-20

“Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор 37 дахь удаагийн номын баяр Сайншанд хотноо боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 37 дахь удаагийн номын баяр энэ жил Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.
2025-05-20

Өв соёлоо өвлүүлэн түгээх зорилгоор Завхан аймгийн музей сумдад ажиллажээ
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Завхан аймгийн музейгийн хамт олон орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад түүх, соёлоо танин мэдүүлэх зорилгоор сумдад боловсролын хөтөлбөр хэрэгжүүлжээ.
2025-05-20

“Номын баяр-2025” нээлтээ хийж, шилдгүүдээ тодрууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 37 дахь удаагийн “Номын баяр” жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Уг арга хэмжээний нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар оролцож, уншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчид, эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд дэвшүүллээ.
2025-05-19

“3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” энэ сарын 19-21-нд болно
“3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөг нь залуусын мэргэжлээ зөв сонгох, боловсролын боломжуудыг таниулах, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой.
2025-05-19

“И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа
Олон улсын туршлагыг түшиглэсэн харилцааны ур чадвар, биеийн хэлэмжийн сургалт төрийн цахим үйлчилгээний чанарт эерэг өөрчлөлт авчрах бас нэгэн чухал алхмын нэг билээ.
2025-05-16

Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт өнөөдөр Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон түүний төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, биеийн тамир, спортын салбарт хамтран хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.
2025-05-15

Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Үндэсний номын баяр энэ сарын 16-18-нд буюу баасан гарагаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн, 37 дахь удаагийн баярыг “Илүү их уншья” уриан дор зохион байгуулах бөгөөд уламжлал ёсоор ном, соёл, боловсролыг дэмжсэн олон талт арга хэмжээг өрнүүлэхээр төлөвлөжээ.
2025-05-14

Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ
Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянга Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн байна. Тус шагнал нь боловсролын салбарт тууштай ажиллаж, хүүхдийн амьдралд бодитой эерэг нөлөө үзүүлсэн шилдэг багш нарыг алдаршуулж, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
2025-05-13

Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа
“Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулагдаж буй тус олимпиадад хүрээлэн буй орчны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн 150 орчим оюутан оролцсон байна.
2025-05-12

Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ
Азийн физикийн XXV олимпиад Саудын Арабын хаант улсын Дахран хотод энэ сарын 4-12-нд болж, Азийн гучин орны 240 гаруй сурагч, 100 гаруй багш, дасгалжуулагч оролцсон өрсөлдөөнтэй уралдаан болж өндөрлөж байна. Монгол Улсаас оролцсон 8 сурагч түүхэн амжилт гаргаж, анх удаа мөнгөн медаль хүртэн, 6 хүрэл медаль, 1 шагналт байр эзэллээ.
2025-05-12

Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг албан ёсоор танилцууллаа. 2025 оны энэ шалгалтад нийт 83374 шалгуулагч оролцсон бөгөөд үүнээс 70410 нь шалгалтад тэнцэж, нийт шалгуулагчдын 84.5 хувь нь шаардлагатай босго оноог давсан байна. Харин 12964 шалгуулагч буюу нийт оролцогчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй гэж мэдээлэв.
2025-05-12

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа
Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд албан ёсоор зарлалаа. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83,374 шалгуулагч хамрагдсан нь өмнөх жилээс эрс нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 2024 оны хаврын шалгалтад ердөө 33,361 сурагч оролцож байсан юм.
2025-05-09

Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар 2025 оны тавдугаар сарын 4-ний өдөр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэ жил 22 дахь удаагаа тэмдэглэж буй баярт Ерөнхий консулын газрын хариуцсан бүсэд суралцаж буй монгол, буриад оюутнууд болон Монголын соёл, бичиг үсгийг сонирхогч Оросын иргэд өргөнөөр оролцжээ.
2025-05-09
