x
Дэлхий
“Quad”-ын удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болов
Өмнөд Хятадын тэнгис болон ойр орчмын усан нутаг дэвсгэрт Хятад улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үед энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, эргийн хамгаалалтын албадын эхний сургуулилалтыг АНУ удирдан явуулахаар болов. 
2024-09-23
Д.Трамп дахин мэтгэлцэхээс татгалзжээ
"Америкчууд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлсэн тул дахин мэтгэлцээн хийхэд хэтэрхий оройтсон гэж Ерөнхийлөгч асан Дональд Трамп бямба гаригт мэдэгджээ.
2024-09-23
Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ
2019 оны сүүлчээр Хятадын зах дээрх халдвартай амьтдаас хүмүүст вирус халдсан гэсэн онолыг батлах шинэ нотолгоог ковид-19-ийн гарал үүслийн талаарх хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гаргажээ. Ковид дэгдсэнээс хойш таван жил орчмын хугацаа өнгөрч буй энэ үед олон улсын хамтын нийгэмлэг вирус яг хаанаас гаралтайг тодорхой тогтоож чадахгүй байсан юм. 
2024-09-20
Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ
Зенитийн пуужингийн "Чонгун-2" цогцолборыг нийлүүлэх гэрээг Өмнөд Солонгосын “LIG Nex1” компани Иракийн Батлан хамгаалах яамтай 2.78 тэрбум ам.доллароор хийжээ.
2024-09-20
“Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана
Спортын хувцас үйлдвэрлэгч “Nike” компани ирэх сард тэтгэвэрт гарах Жон Донахогийн оронд Эллиот Хиллийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэсэн тухайгаа пүрэв гаригт мэдэгджээ. Э.Хилл гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар болсон тухай мэдэгдэл гарсны дараа “Nike”-ийн хувьцааны ханш 8 хувиар өссөн байна.
2024-09-20
Германы парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар санал өгчээ
Германы парламентын доод танхим Бундестаг тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гуравны хоёрын саналаар дэмжлээ. Энэхүү өөрчлөлтөөр засгийн газар илүү их хэмжээний зээл авах боломжтой болж, зэвсэгт хүчин болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
2024-09-19
Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна
Цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2023 оны эцсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан бол Хятадын өрсөлдөгч компаниудын хувьцааны үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өссөнийг Японы эдийн засгийн тэргүүлэх сонин болох “Nikkei”-н мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо харуулжээ.
2024-09-18
Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ
Түргэн тусламжийн машинууд гудамжуудаар яаравчлан давхиж байсан бөгөөд Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс эмнэлэгт ирэхийг эмч сувилагчдад, цусаа хандивлахыг энгийн иргэдэд хандан уриалсан байна. Ливаны албаны хүмүүс хэлэхдээ, пейжерүүд дэлбэрсний улмаас хүмүүс амиа алдаж, олон тооны хүн бэртэж гэмтсэн тул өөрсдийн эзэмшдэг пейжерийг ашиглахгүй байхыг олон нийтэд уриалжээ.
2024-09-18
Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана
Уг баримт бичиг нь нэг талаас Узбекистаны мэргэжилтнүүдийг Германд хуулийн дагуу шилжин суурьших боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөөтээгүүр, хууль бусаар оршин сууж буй Узбекистаны иргэдийг Германаас албадан гаргах боломжийг олгох ажээ. Германаас албадан гаргах ёстой хүмүүсийн нийт тоотой харьцуулахад Узбекистаны иргэдийн эзлэх хувь маш бага, ердөө 0.1 хувь буюу 200 орчим хүн байна.
2024-09-18
Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ
Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ.
2024-09-18
Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ
Нарнаас саяхан цацагдсан плазмын урсгал Дэлхийг дайрсны дараа дөрөвдүгээр түвшний хүчтэй соронзон шуурга эхэлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лабораториос мэдээлжээ.
2024-09-17
Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдэд холбогдох эхний шүүх хурал даваа гарагт болж, түүнийг холбооны галт зэвсгийн тухай хуулийн зүйл ангиар буруутгажээ.
2024-09-17
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнод дахь бүс нутгийн гол түншүүдтэй хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Газын зурваст гал зогсоох тухай шинэчилсэн саналыг танилцуулахаар мягмар гарагт Египет улсыг зорино гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мэтью Миллер мэдээлжээ. 
2024-09-17
Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ
Уг хар салхины нөлөөгөөр Мьянмар, Вьетнам, Лаос, Тайландад хүчтэй салхилж, их хэмжээний бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурснаар 400 гаруй хүн амиа алдсаныг албан ёсны тоо баримт харуулж байна.
2024-09-17
АНУ-д сонгуулийн өрсөлдөөн хурцдаж байна
Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын халдах гэсэн байж болох хоёр дахь оролдлого Флорида мужийн мужийн Уэст-Палм-Бич хотод Трампын гольфын талбайн орчим хийгдэв. Ерөнхийлөгч асан түүнд өртөөгүй аюулгүй газар байгаа гэж мэдэгдсэн.
2024-09-17
Европын орнуудад "Борис" шуурганы улмаас 6 хүн энджээ
Төв ба зүүн Европоор дайрсан «Борис» шуурга үер дагуулан зургаан хүний аминд хүрсэн тухай гэдээдын хэвлэл мэдээлээр өгүүлэв.
2024-09-17
Англи бүсгүй нэг хүүхдээ хоёр дахин төрүүлэв
Залуу эх өөрийн Лука гэх хүүгээ “хоёр удаа төрүүлсэн” гайхалтай жирэмслэлтийнхээ талаар ярьжээ. Түүний зургаан сартайдаа эхлэн төрөөд дараа нь есөн сар гүйээгүй байхад нь “хоёр дахь удаагаа” дахин төржээ.
2024-09-17
Трампын эсрэг сонгогчид Харрист 35 сая долларын хандив цуглуулав
Дональд Трампыг дэмжихгүй байгаа АНУ-ын БНН-ынхан Ардчилсан намын нэр дэвшигч Камала Харрисын кампанид зориулан $35 сая гаруй долларыг цуглуулсан тухай Newsweekсэтгүүлд бичжээ.
2024-09-17
Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ
Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ. 
2024-09-16
Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ
Хуан Лопезыг бямба гаргийн шөнө машинтайгаа сүмээс гэр рүүгээ явж байхад нь хэд хэдэн этгээд буудан хөнөөсөн гэж нэрээ нууцлахыг хүссэн цагдаагийн албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Х.Лопез нь Атлантын далайн эрэг дагуу орших Токоа хотын байгаль орчны байгууллага болох Нийтийн эд хөрөнгийг хамгаалах хороонд ажилладаг байжээ.
2024-09-16
68 69 70 71 72 73 74
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 22 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 1 цаг 47 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 1 цаг 49 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 1 цаг 51 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 1 цаг 52 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 1 цаг 53 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2 цаг 10 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 2 цаг 13 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 2 цаг 13 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 3 цаг 59 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 4 цаг 1 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 4 цаг 3 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 4 цаг 5 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 4 цаг 7 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 4 цаг 9 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 4 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top