x

Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ

Халуун орны ой, гол мөрнүүдийг хамгаалахын тулд Хондурасын хойд нутагт уул уурхай, усан цахилгаан станцын төслүүдийг эсэргүүцэж байсан байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Хуан Лопез амиа алдсан тухай цагдаа нар ням гарагт мэдэгджээ.

Хуан Лопезыг бямба гаргийн шөнө машинтайгаа сүмээс гэр рүүгээ явж байхад нь хэд хэдэн этгээд буудан хөнөөсөн гэж нэрээ нууцлахыг хүссэн цагдаагийн албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Х.Лопез нь Атлантын далайн эрэг дагуу орших Токоа хотын байгаль орчны байгууллага болох Нийтийн эд хөрөнгийг хамгаалах хороонд ажилладаг байжээ.

Өнгөрсөн онд уг хорооны гурван гишүүн амиа алдсан хэрэг гарч байсан бөгөөд тус байгууллага өшөө хонзон авсан үйлдэл гэж үзэж байжээ. Хондурас нь идэвхтнүүдийн хувьд хамгийн аюултай улсуудын нэгд тооцогддог. Энэ хороо нь уул уурхай, усан цахилгаан станцууд нэмэгдэж буй энэ үед Гуапинол, Сан-Педро голууд болон Карлос Эскалерасын байгалийн нөөц газрыг хамгаалах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтынхаа улмаас олон жилийн турш заналхийлэл, дарамтад өртөж иржээ.

“Бид тодорхой бөгөөд эцсийн хариултыг шаардаж байна, одоогийн Засгийн газар манай хамтран зүтгэгч Хуан Лопесын амь нас хохирсон явдлын хариуцлагыг хүлээх ёстой” гэж идэвхтнүүд олон нийтийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өнгөрсөн 10 дугаар сард Америк хоорондын Хүний эрхийн комиссоос Х.Лопез зэрэг уг хорооны 30 гишүүн болон тэдний хууль ёсны төлөөлөгчдөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж, Хондурасын засгийн газарт хамгаалах механизмаа бэхжүүлэхийг уриалжээ. 

Тус комиссоос мэдээлснээр, Х.Лопез дээрэмчдийн бүлэглэлийн гишүүн, орон нутгийн бизнес эрхлэгч, уул уурхайн компанийн төлөөлөгч зэрэг хүмүүс өөрт нь заналхийлсэн тухай мэдүүлсэн байна. Зургаадугаар сараас хойш гэрийнх нь ойролцоо мотоцикл унасан хоёр эрэгтэй харагдаж эхэлсэн гэж тус комисс мэдээлжээ.

Хондурас дахь НҮБ-ын суурин зохицуулагч Алис Шакелфорд мэдэгдэхдээ, Х.Лопез байгаль орчны хамгаалахаар тэмцсэнийхээ төлөө аюул заналхийлэлд өртсөөр ирснийг дурдаад, энэ аймшигт аллагыг бид зэмлэн буруушааж байна гэв. Их Британийн Global Witness байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд дэлхий даяар амиа алдсан байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн 85 хувь нь Латин Америкийн орнуудад амиа алджээ. Хондураст 18 хүн нас барсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 1 цаг 48 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 1 цаг 48 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 1 цаг 49 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 50 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 1 цаг 51 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 3 цаг 13 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 3 цаг 16 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 3 цаг 17 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 19 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 3 цаг 20 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 3 цаг 36 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 3 цаг 39 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 3 цаг 40 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 5 цаг 25 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 5 цаг 27 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 5 цаг 29 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 5 цаг 31 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 5 цаг 34 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 5 цаг 36 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 5 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top