Италийн Милан, Кортина хотод болон өвлийн XXV наадамд оролцох Монголын цаначид өдгөө Солонгосын Пёнчан хотын “Alpensia” олимпын замд болж буй Азийн цомын тэмцээнд оролцож байна.
“Far East Cup-2025” тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Тайвань, Тайланд, Бразил, Португал зэрэг орны 70 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр сонгомол зайн эмэгтэйчүүд тав, эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй нэг, эмэгтэй хоёр тамирчин оролцож байгаа юм. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 5 км сонгомол зайд “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалаг15 минут 17.9 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Т.Ариунболд 21 дүгээр байрт барианд оров.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 10 км сонгомол зайд “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах IV байрт шалгарчээ. Өнөөдөр манай тамирчид тэшилтийн 10, 5 км-ын зайд уралдана.
Ташрамд дурдахад, олимпын эрх авсан манай хоёр цаначин уг тэмцээний дараа эх орондоо ирж бэлтгэлээ хийх бөгөөд нэгдүгээр сард Европыг зорих юм.




