x

“Quad”-ын удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болов

Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын удирдагчид эргийн хамгаалалтын албадын харилцан уялдааг бэхжүүлэх замаар далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Өмнөд Хятадын тэнгис болон ойр орчмын усан нутаг дэвсгэрт Хятад улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үед энэхүү шийдвэрийг гаргасан байна.

“Quad” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг төрөлх Делавэр муж улсдаа бямба гарагт зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, Энэтхэг-Номхон далайд “бодит эерэг нөлөө үзүүлэх” нэмэлт төслүүдийг хэрэгжүүлэх болно гэлээ.

Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдал, дэд бүтцээс эхлээд байгалийн гамшгийн уршгийг арилгах хариу арга хэмжээ, шинэ технологи зэрэг салбарт шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санаачилгуудыг тодорхойлсон байна.

Шинэ төслүүдэд ирэх жилээс эхлэн эргийн хамгаалалтын албадын хамтарсан сургуулилалт хийх, мөн бүс нутгийн бусад улс орнуудад өөрсдийн усан нутаг дэвсгэрт хяналт тавих, хууль тогтоомжийг сахиулах, хууль бус үйл ажиллагааг зогсооход нь туслах зорилгоор сургалт судалгааг өргөжүүлэх зэрэг багтжээ. “Quad”-ийн дэмжлэгийг мөн шинэ технологи, өгөгдлийн тусламжтайгаар сайжруулах ажээ.

Ж.Байден хэлсэн үгэндээ, “Бид бүх зүйлийг хэрхэн яаж хийж гүйцэтгэхээ мэддэг ардчилсан орнууд” гэдгийн онцлоод, дөрвөн улс “стратегийн хувьд урьд хожид байгаагүйгээр уялдан холбогдож байгааг” цохон тэмдэглэжээ. Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, эргийн хамгаалалтын албадын эхний сургуулилалтыг АНУ удирдан явуулахаар болсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 1 цаг 46 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 1 цаг 46 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 1 цаг 47 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 48 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 1 цаг 49 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 3 цаг 11 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 3 цаг 14 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 3 цаг 15 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 17 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 3 цаг 18 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 3 цаг 34 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 3 цаг 37 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 3 цаг 38 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 5 цаг 23 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 5 цаг 25 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 5 цаг 27 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 5 цаг 29 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 5 цаг 32 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 5 цаг 33 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 5 цаг 35 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top