x

Вьетнамд хар салхины улмаас 1.6 тэрбум ам.долларын хохирол учирчээ

“Яги” хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж тус улсын хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ.

Уг хар салхины нөлөөгөөр Мьянмар, Вьетнам, Лаос, Тайландад хүчтэй салхилж, их хэмжээний бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурснаар 400 гаруй хүн амиа алдсаныг албан ёсны тоо баримт харуулж байна.

Вьетнамын хүн ам шигүү суурьшсан Улаан мөрний бэлчирийг дайран өнгөрсөн хар салхи үйлдвэрлэлийн томоохон төвүүд байрладаг хөдөө аж ахуйн чухал ач холбогдолтой тус бүс нутагт үйлдвэрүүд, дэд бүтцийг сүйтгэж, тариалангийн талбайг усанд автуулжээ.

Хар салхи Вьетнамд 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан гэж төрийн мэдлийн хэвлэл засгийн газрын эхний үнэлгээг эш татан мэдээлжээ. Тодруулбал, байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 292 болж, 38 хүн сураггүй болсон ба 230 мянга гаруй байшин барилга, 280 мянган га тариалангийн талбай сүйдсэн гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Харин Мьянмарт 113 хүн амиа алдсан гэж эрх баригч цэргийн хунт мэдээлсэн юм. Мөн 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Мьянмар дахь төлөөлөгч Шила Мэттьюгийн мэдээлснээр, “Яги” хар салхины улмаас тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн уршигт үерийн гамшиг нүүрлэсэн байна. Хөдөө аж ахуйд учирсан хохирлын талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Мьянмарт 2011, 2015 онуудад болсон үерийн улмаас 100 гаруй хүн амиа алдаж байсан бол 2008 онд “Наргис” хар салхины улмаас 138 мянга гаруй хүн амиа алдсан юм уу сураггүй болжээ. Харин “Яги” хар салхи нь цэргийн хунтыг гадаадын тусламж хүссэн ховор уриалгыг гаргахад хүргэсэн бөгөөд хөрш Энэтхэг улсаас хуурай хоол хүнс, хувцас, эм зэрэг 10 тонн тусламжийг үзүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 1 цаг 48 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 1 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 1 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 50 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 1 цаг 51 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 3 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 3 цаг 16 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 3 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 20 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 3 цаг 21 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 3 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 3 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 3 цаг 40 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 5 цаг 26 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 5 цаг 28 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 5 цаг 30 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 5 цаг 32 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 5 цаг 34 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 5 цаг 36 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 5 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top