x

Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ

Японы ахмад настнуудын тоо 36.25 сая болж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийг тус улсын Засгийн газраас ням гарагт танилцуулсан тоон мэдээлэл харууллаа. 

Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ. 

Есдүгээр сарын 15-ны ням гаргийн байдлаар 65 ба түүнээс дээш насны иргэд Японы нийт хүн амын 29.3 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.2 пунктээр өссөн үзүүлэлт юм. 

Насны бүлгээр авч үзвэл, ахимаг насны эрэгтэйчүүд 15.72 сая буюу Японы эрэгтэй хүн амын 26.1 хувийг эзэлж байгаа бол ахимаг насны эмэгтэйчүүд 20.53 сая хүн буюу тус улсын эмэгтэй хүн амын 32.3 хувийг эзэлж байна.

Японы хүн амын хөгшрөлт 1950-иад оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор 2040 он гэхэд 1971-1974 оны хооронд төрсөн “бэби-бумер” үеийнхэн 65 нас хүрэх үед ахмад настнууд нийт хүн амын 34.8 хувийг эзэлнэ.

Хөдөлмөр эрхэлдэг ахмад настнуудын эзлэх хувь ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд ажлаа үргэлжлүүлэн хийж буй 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 20 дахь жилдээ нэмэгдэж, 9.14 саяд хүрсэн байна.

Тэдний 1.32 сая нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт,  1.07 сая нь, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт, 1.04 сая нь  үйлчилгээний салбарт ажиллаж байна.

65 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд ажил эрхэлж буй хүмүүсийн эзлэх хувь 25 орчим хувьтай байгаа бол 65-69 насны ахмадуудын тал хувь нь үргэлжлүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 1 цаг 47 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 1 цаг 48 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 1 цаг 49 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 49 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 1 цаг 50 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 3 цаг 13 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 3 цаг 15 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 3 цаг 17 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 19 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 3 цаг 20 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 3 цаг 36 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 3 цаг 39 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 3 цаг 39 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 5 цаг 25 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 5 цаг 27 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 5 цаг 29 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 5 цаг 31 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 5 цаг 33 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 5 цаг 35 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 5 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top