x

Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ

Дэлхий даяар сонгогчдын ирц буурч, сонгуулийн дүн улам бүр маргаантай болж байгаа нь ардчилалд итгэх итгэлд эрсдэл учруулж байна гэж өнөөдөр танилцуулсан шинэ тайланд дурджээ.

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгээс /IDEA/ гаргасан уг тайланд дурдсанаар, 2008-2023 онд дэлхийн сонгогчдын ирц 10 хувиар буюу 65.2-оос 55.5 болж буурсан байна.

1975 оноос хойш жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн улс орнуудын ардчиллын үзүүлэлтүүдийг хэмждэг. Энэ удаагийн тайлан сүүлийн таван жилийн хугацаанд 158 орны 47 хувьд нь амин чухал үзүүлэлтүүд буурч, дэлхийн ардчилал найм дахь жилдээ дараалан хумигдсаныг харуулсан байна. 

Мөн 2020 оны дунд үеэс 2024 оны дунд үе хүртэлх хугацаанд таван сонгууль тутмын нэг нь хуулийн маргаан дагуулсныг олон улсын ажиглалтын байгууллагын мэргэжилтнүүд тогтоосон байна. Түүнчлэн санал хураалт, саналын хуудасны тооллого мөн хугацаанд сонгуулийн үйл явц дахь хамгийн их маргаантай асуудал байсныг дурджээ.

IDEA нь дэлхийн ардчиллын төлөв байдлын индексүүдийг гаргахдаа төлөөлөл, эрх, хууль дээдлэх ёс, оролцоо гэсэн дөрвөн үндсэн ангиллаар шалгуур үзүүлэлтүүдийг ангилдаг. Тэгвэл төлөөлөл ангилалд багтах чөлөөт, шударга сонгууль, парламентын хяналтад хамаарах үзүүлэлт нь 2023 онд хамгийн доогуур үзүүлэлтэд хүрсэн гэж судалгааны төв мэдээлжээ.

Д.Трампын амь насанд халдах оролдлого аюул заналхийлсээр байгааг харуулж байна

Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болох АНУ-д ардчиллын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жилд тодорхой түвшинд сэргэсэн гэж IDEA мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ оны долоодугаар сард Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан явдал нь аюул эрсдэл байсаар байгааг харуулсан гэдгийг мөн дурдсан байна.

Тайланд бичсэнээр, АНУ-д итгэл хүлээсэн сонгууль, иргэний эрх чөлөө, улс төрийн тэгш байдал зэрэг үзүүлэлтүүд 2015 оноос хойш буурсан байна. “2020 оны сонгууль “чөлөөтэй, шударга” болсон, мөн улс орон нь гүн гүнзгий туйлширсан хэвээр байна гэж америкчуудын талаас бага хувь нь /47 хувь/ үзэж байгааг” тайланд дурджээ.

Сонгууль бол “тулгын чулуу” хэвээр байна

Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ. Мөн одоо тулгарч буй сорилтуудыг үл харгалзан сонгууль нь ардчиллын тулгын чулуу хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн жилээс хойш олны анхаарлыг татсан олон сонгуульд засгийн эрх барьж буй намууд ерөнхийлөгчийн сонгууль болон парламентын сонгуульд олонхын суудлаа алдаж ялагдсан гэж тайланд дурджээ. “Саяхан Гватемал, Энэтхэг, Польш, Сенегал болон бусад олон оронд болсон сонгууль сонгогчдод дуу хоолойгоо хүчтэй өргөх боломжийг олгосон” гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 1 цаг 48 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 1 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 1 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 51 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 1 цаг 52 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 3 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 3 цаг 16 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 3 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 20 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 3 цаг 21 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 3 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 3 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 3 цаг 41 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 5 цаг 26 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 5 цаг 28 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 5 цаг 30 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 5 цаг 32 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 5 цаг 34 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 5 цаг 36 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 5 цаг 38 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top