x

“Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана

Спортын хувцас үйлдвэрлэгч “Nike” компани ирэх сард тэтгэвэрт гарах Жон Донахогийн оронд Эллиот Хиллийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэсэн тухайгаа пүрэв гаригт мэдэгджээ.

Ингэснээр Э.Хилл 2020 онд тэтгэвэртээ гарсан компанидаа эргэн ажиллах юм. Тэрбээр өмнө нь Европ болон Хойд Америкийг хариуцсан салбаруудад удирдах албан тушаал хашиж байв. Түүнчлэн тэтгэвэрт гарахаасаа өмнө “Nike” болон “Jordan” брэндийн зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Сүүлийн үед Орегон муж улсын Бивертон хотод төвтэй “Nike”-ийн борлуулалт буурч, он гарсаар хувьцааных нь ханш 24 хувиар унасан байна. Энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн орлого 2 хувиар буурсан ажээ.

Хоёрдугаар сард “Nike” компани дэлхий даяарх нийт ажиллах хүчнийхээ хоёр хувь буюу 1600 гаруй ажлын байрыг цомхотгож байгаагаа зарлаж, зардлыг бууруулж, хэмнэсэн мөнгөөр спорт, эрүүл мэнд зэрэг хурдацтай хөгжиж буй салбаруудад дахин хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Э.Хилл гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар болсон тухай мэдэгдэл гарсны дараа “Nike”-ийн хувьцааны ханш 8 хувиар өссөн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 1 цаг 46 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 1 цаг 47 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 1 цаг 48 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 49 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 1 цаг 50 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 3 цаг 12 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 3 цаг 14 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 3 цаг 16 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 3 цаг 18 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 3 цаг 19 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 3 цаг 35 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 3 цаг 38 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 3 цаг 39 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 5 цаг 24 мин COP17-ын үеэр 10 мянга гаруй зочин хүлээн авах бэлтгэл үргэлжилж байна 5 цаг 26 мин “Инновацын эзэд-2025” уралдаант нэвтрүүлгийн I шат эхэллээ 5 цаг 28 мин “TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ 5 цаг 30 мин Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ 5 цаг 32 мин Д.Гантулга: Багшийн үндсэн цалинг бодитой өсгөж, урамшууллын зохистой тэнцвэрийг хангана 5 цаг 34 мин Азийн цомын тэмцээнээс Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ 5 цаг 36 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top