
Д.Сосорбарам: Нямдорж, Баттулга хоёрыг давж тагнуул хийх хүн манайд байхгүй
Үйлийн үрийг эдэлж байж барна гэж Буддын филисофи бий. Энэ бол мухар сүсэг биш. Энэ цаг үед буруу амьдарч байгаа товаришууд ёроолдож, хайргадаж байж дуусах юм байна. Түүнээс биш бид татаад, засаад янзална гэж шал худлаа.
2024-08-31

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хамтад нь өргөн барина.
2024-08-30

Ж.Чинбүрэн: Эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахимаар сурталчилбал торгууль ногдуулна
Аравдугаар сарын 1-нд хэрэгжих хуульд маш хатуу зохицуулалт оруулсан. Жишээ нь, эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй. Сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно.
2024-08-30

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжээгүй юм. Ийнхүү чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй гэх томьёоллоор санал хураав.
2024-08-30

"Эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулна"
Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тогтоолын төсөлд орж буй онцлох заалтын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Эмийг бүргүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Үүний дараа чанарын шалгуулахаар лавлагаа лабораторид шалгуулдаг. Энэ бүх процесс нь зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг технологи юм.
Бидний батлах гэж буй тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өндөр хөгжилтэй оронд, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монголд шууд оруулах боломжийг бүрдүүлэх гэж байгаа.
2024-08-30

Х.Тэмүүжин: 2023 оны Төсвийн гүйцэтгэл чинь эрүүгийн хавтаст хэрэг шиг юм болчихсон байна
Гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй маш олон үйлдэл, баримт яригдаж байна. Олноороо нийлээд ууж идсэн асуудал яригдаж байна. Хамтарсан Засгийн газрын өнгөн дээр ийм зүйлийг өөгшүүлж болохгүй.
2024-08-30

В.А.Жанибеков: Дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг ямагт санаж явдаг
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад иржээ.
2024-08-30

Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ
Тэрбээр шөвгийн 16-д Казахстаны Гульхан Шинггисханыг цэвэр, наймд дэлхийн чансааг тэргүүлэгч Германы Шарлотти Ниттесхеймийг вазаригаар, шөвгийн дөрөвт, Польшийн Барбара Тваровскаг ялснаар финалд шалгарчээ. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын жүдоч Клариси Рибейрод ялагджээ. Түүний хувьд он гарснаас хойш европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртээд байсан юм.
2024-08-30

Хүүхдүүдийг вакцинжуулахын тулд Газын зурваст байлдааны ажиллагааг түр зогсооно
Газын зурваст сүүлийн 25 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварт саа буюу полиомиелитийн анхны тохиолдол болсон 10 сартай хүүхэд хэсэгчлэн саажсан байсан тухай НҮБ-ын төлөөлөгчид мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх тохиролцоонд хүрчээ. Вакцинжуулалтын аяныг Палестины Эрүүл мэндийн яам ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагтай хамтран зохион байгуулна.
2024-08-30

Дашгалдан жасын хийдийн туурь Бөмбөгөр сумын нутагт бий
1927 оны үеэс төр засгаас шашны эсрэг эдийн засгийн шахалт хавчилт үзүүлж, сүм хийд болон лам нарт албан татвар ноогдуулах болсон байна. Энэ үед ихэнх цол, хэргэм багатай лам нар нь хар болж, мал маллан тариа тарьж, жин тээх зэргээр амьдрах болсон байна. Хийддээ үлдсэн лам нарыг толгой лам нараар удирдуулсан улс төрийн эсрэг хуйвалдааны хэрэгт хилсээр буруутгаж баривчлах болжээ. Чухам энэ он жилүүдэд Дашгалдан жасын хийд сүйтгэгдсэн ажээ.
2024-08-30

Нийгмийн халамжийн зардлын дахин хувиаарилалт хийхийг зөвлөв
Дэлхийн банкны ядуурал, нийгмийн хамгааллын баг Монгол Улсын төсвийн бодлогын ядуурал, тэгш бус байдалд үзүүлж буй нөлөө, тэр дундаа нийгмийн халамжийн хөтөлбөрийн үр нөлөөг судалжээ.
2024-08-30

“New Shepard” хөлгийг дахин хөөргөжээ
Уг хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас пүрэв гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 09:08 цагт хөөргөсөн байна. Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг 100 км-ийн өндөрт гарчээ. Хөлөг Техас муж улсын баруун хэсэгт амжилттай газардсан байна. “Blue Origin” компани энэ онд уг хөлгөөр хоёр дахь удаагаа нислэг үйлдсэн нь энэ юм.
2024-08-30

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2024-08-30

Пауэрлифтингийн ДАШТ-аас алт, мөнгөн медаль зэрэг хүртсэн анхны Монгол тамирчин M.Балжинням боллоо
2024 оны Пауэрлифтинг Өсвөр, Залуучуудын ДАШТ-ээс “SBD Strength” клубийн тамирчин, спортын мастер M.Балжинням -74 кг-ийн төрөлд 207.5 кг шахаж, аваргын алтан медалийн тавцан дээр зогслоо. Түүгээр ч зогсохгүй, суулт 255 кг IV байр, таталт 250 кг IV байранд шалгарч, нийлбэр дүнгээр 712.5 кг өргөж, давхар мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрээр ийнхүү Монголын Пауэрлифтингийн спортын түүхэнд залуучуудын Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээж буй нь энэ.
2024-08-30

"Авилга" хорооллын асуудлыг УИХ-аас ажлыг хэсэг гаргаж шалгана
О.Алтангэрэл: Нураах асуудал шүүх дээр очоод гацсан. Мөнгөтэй хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Тиймээс УИХ-аас хяналт шалгалтын ажлыг хэсэг гаргаж дэмжлэг үзүүлмээр байна.
2024-08-30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар баярын захидал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, Халхын голын байлдааны хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэв.
2024-08-30

Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх есдүгээр сарын хуваарийн мэдээллийг Улаанбаатар Цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээлжээ.
2024-08-30

“Telegram”-ыг үндэслэгчийг батлан даалтаар суллажээ
“Telegram”-ын аюулгүй байдал, Кремльтэй холбоотой харилцааг судалдаг мөрдөн байцаах идэвхтнүүдийн бүлгийн тэргүүн Назар Токар Politico-д өгсөн ярилцлагадаа “Оросууд бүгдийг “Telegram”-аар хийдэг. Тэд энэ сувгаар Укаины эсрэг тэмцэх тагнуулууд болон бусад хүмүүсийг элсүүлдэг. Тухайлбал, өнөөдөр “Telegram”-аар Украинд тэдний цэргийн машиныг шатаах хүмүүсийг элсүүлэх кампанит ажил өрнөж байна. Кремлийн иймэрхүү ажил нэлээд амжилттай явагддаг” гэжээ.
2024-08-30

С.Өнөр: Иргэний засаглал бус намын засаглал ноёлсоор байна
Орон нутгийн сонгууль намын гишүүд хоорондын ажлын байр олж авах сонгууль болчихлоо. Энэ гажиг тогтолцоог залруулна, иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангана гэсэн нэр дэвшигчийг дэмжих хэрэгтэй. Бусдаар бол сургууль, цэцэрлэг, зам гүүр барих аж ахуйн асуудал явж ирсэн жамаараа л явна.
2024-08-30

Ерөнхий сайд өөрөө “Боомтыг боймолчихлоо” гэж үү?
Малчдад нөхөн олговор өгч тохиролцсон. Нутгийн иргэд, ТББ-ууд "Төслийг ойлголоо, төр, засгийн шийдвэрийг албан бичиг цаасаар авчраад ажлаа хийхэд саадгүй дэмжинэ" гээд байдаг. Хятадын тал хөрөнгөө оруулж баахан гоё боомт барьж байгуулчихаад Монголын Засгийн газрын шийдвэрийг хүлээгээд байдаг. Ийм л зүйл болоод байна. Тэгэхээр Боомтыг хэн боомилоод байна вэ?
2024-08-30
