x

"Эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулна"

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тогтоолын төсөлд орж буй онцлох заалтын талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Эмийг бүргүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Үүний дараа чанарын шалгуулахаар лавлагаа лабораторид шалгуулдаг. Энэ бүх процесс нь зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг технологи юм.

Бидний батлах гэж буй тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өндөр хөгжилтэй оронд, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монголд шууд оруулах боломжийг бүрдүүлэх гэж байгаа. 

Дахин бүртгүүлж, лабораторид очиж шалгуулах процессыг зогсоох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж тухайн улс орны Эрүүл мэндийн яам, Эмийн агентлагтай нь гэрээ байгуулан, үүний дагуу Гаалийн ерөнхий газар дээр тухайн орны хэрэглэдэг эмийн жагсаалтыг шууд цахимаар харна. 

Жишээлбэл Солонгост хэрэглэдэг эм Монголд бүртгэлгүй байсан ч Засгийн газар хооронд гэрээ хийж, эмийн агентлагууд нь мэдээллээ солилцсон бол гаалиар нэвтрүүлнэ. Ингэснээр бид сайн эмийг хэрэглэдэг болно. 

Тэр эмийг Монголд бүртгэх гэж янз бүрийн авлига өгөх шаардлагагүй, цаг алдахгүй. Мөн лабораторид шинжлүүлэхээр мөнгөө үрж, өртгөө нэмэгдүүлэхгүй байх арга нь энэ юм. Үүнийг хурдан хийгээрэй хэмээн УИХ-ын тогтоолд оруулж өгч байгаа. 

Эмийг гар дамжуулж худалдаалах ноцтой асуудал. Аравдугаар сарын 1-нд хэрэгжих хуулиар маш хатуу зохицуулалт оруулсан. Жишээлбэл эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болж байгаа. 

Хэрэв сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй буюу эрүүл мэндийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллээр сурталчилж болно" хэмээн ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.12)
    Эмийн сонсголын үр дүнд монгол улсад ямар чанаргүй хуурамч эмүүд илрэв , ямар эмүүд хэт өндөр үнээр дамлагдан зарагдаж байв .Энэ бүх асуудал МАН ын дарга нарын бизнес байсан юм уу???
    2025 оны 01 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 7 цаг 44 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 51 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 8 цаг 0 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 42 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 11 цаг 12 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 цаг 33 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 54 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 12 цаг 1 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 12 цаг 11 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 12 цаг 20 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 12 цаг 25 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 26 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top