
Дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 2024 оны наймдугаар сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, наймдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-08-29

AНУ-ын ЭСЯ-ны санаачилгаар Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүдийг Гэгээнтэн кино театрт наймдугаар сарын 26-29-нд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
16:00 цагт: Монгол, Герман хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж ХБНГУ-ын Эссен хотын Руурланд дахь RKB уран бүтээлчдийн холбоо, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлчид соёлын солилцооны хүрээнд "THIS IS NOW" үзэсгэлэнг нээнэ. Үзэсгэлэн есдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ.
2024-08-29

ГХ-ны сайд Б.Батцэцэгт Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд баяр хүргэв
Өнөө цагийн дипломат эмэгтэйчүүдийн төлөөлөл бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, феминист гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж, нийгэмд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, дэлхийн тавцанд монгол эмэгтэйчүүдийнхээ дүү хоолойг хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, манлайлан оролцож байгааг сайшаан дэмжиж байдгаа ахмад дипломатууд онцлов. Тухайлбал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон арга хэмжээг санаачлан эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн юм.
2024-08-29

Gmail цаг хэмнэх томоохон шинэчлэлт хийжээ
Google нь Google Workspace-ийн хэрэглэгчдэд зориулан Gmail аппликейшн дээр шинэ функцийг гаргаж байгаа бөгөөд энэ нь имэйлд урьд өмнөхөөсөө илүү хурдан хариулах боломжийг олгоно.
2024-08-28

Улирлын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна
Улирлын томуугийн эсрэг вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна.
Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгддэг.
2024-08-28

Сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, үнийн судалгаа хийжээ
Монополын эсрэг газрын улсын байцаагчид бараа бүтээгдэхүүний үнийг ил тод байршуулах, хэрэглэгчийн сонголтод нөлөөлөхгүй байх, хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажиллах талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
2024-08-28

Богдхан уулын Чулуутын амны булгийг хашиж, хамгаалалтад авлаа
Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд 2024 онд шинээр тоологдсон булгийг хашиж, хамгаалалтад авлаа. Өнгөрсөн 2024 оны тавдугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран туул голын ай сав дагуух усны ундраг, булаг, шанд горхийг тоолох тооллого хийсэн.
2024-08-28

2023 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.28) хуралдаан 11 цаг 48 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаарх албан бичгийг тус зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсний дагуу холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа талаар Байнгын хороооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан юм.
2024-08-28

Криптовалютын саятнуудын тоо хоёр дахин нэмэгджээ
Тодруулбал, 2024 оны зургаадугаар сарын эцсийн байдлаар криптовалютын саятнуудын тоо 172.3 мянга болсон байна. Тэдний дотор 85 мянган хүн биткойны саятан болсон нь жилийн өмнөхөөс 111 хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд криптовалютын зургаан тэрбумтан шинээр “төрж”, одоо тэдний тоо 28 болжээ.
2024-08-28

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхтүшигийг, Шинэ Зуунмод хотын Бүрэн эрхт төлөөлөгчөөр М.Батбаярыг томилов
Тодруулбал, Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Мөн Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо.
2024-08-28

Тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй үнээр үр олгосноор тариалалт нэмэгджээ
Аймгийн хэмжээнд төмс 178.4 га, хүнсний ногоо 157.1 га, үр тариа 2285 га, тэжээлийн ургамал 5455.6 га, жимс жимсгэнэ 4.01 га-д тус тус тариалалт хийжээ.
Аймгийн хэмжээнд ургац хураалт бүрэн дуусаагүй байна. Өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор өнгөрсөн хавар ХХААХҮ-н яамнаас 63.9 сая төгрөгийн 9 төрлийн хүнсний ногооны үрийг татан авсан. Үүнээс 16 сумын тариалан эрхлэгчдэд сумдын хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосны үр дүнд тариалалт өнгөрсөн оноос нэмэгдсэн байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
2024-08-28

Монгол Беларусь хоёр улсын жолооны үнэмлэх харилцан үйлчилнэ
Тус хэлэлцээрт энэ оны зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан юм. Тус хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын жолооны үнэмлэх харилцан үйлчилдэг болсон гэсэн үг. Мөн хуралдаанаар Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
2024-08-28

Ядуурлын үнэр: Галт тэргэнд хэрэглэхийг хориглохыг шаардсан гурван хоол
“Ихээхэн үнэр танартай” хүнсний бүтээгдэхүүнийг тухайлбал, лапша, шөл, нухаш зэргийн хурдан бэлтгэх хоолыг хориглохыг шаардав. Нэн түрүүнд тэдний амтлагч нарын үнэр нь зорчигчдод таалагддаггүй гэнэ. “Доширакийн” эсрэг байгаа нь олон тооны зорчигчдод тэдний үнэр харшилтай мөн энэ хоол харахад гоо зүйгүйгээс гадна “ядуурлын үнэртэй” гэв.
2024-08-28

Украины өрнөөс хэн баяжиж байна вэ?
Украины улсын өр нь 2021 оны ДНБ-ний 48,9%-тай тэнцэж байснаас 2023 оны сүүл рүү ДНБ-ний 85%-тай тэнцэх хэмжээ хүртэл нэмэгдсэн байлаа. Улсын өрийн нийт хэмжээ нь 2021 онд $97,95 тэрбум байснаа энэ жилийн зургаадугаар сард $152,2 тэрбум доллар болжээ.
2024-08-28

Хятад «ганц эвэрт» компанийн тоогоор АНУ-ыг анх удаагаа гүйцэн түрүүлжээ
Энэ жил үүссэн шинэ компанийн тоогоор Хятадад лидерлэж тус оронд 46 компани бий болжээ. Харин АНУ-д Хятадын үзүүлэлтээс 10 компаниар дутуу гарлаа. Мөн Сан-Франциско, Нью-Йорк хоёрын дараа ийм компанийн тоогоор Бээжин гурав дахь хот нь болжээ.
2024-08-28

DIOR-ын цүнх дагалдсан AVATR седан Хятадад зарагдаж эхэллээ
Автомобилийг бүтээхэд Dior брэндийн эрэгтэйчүүдийн цуглуулга бүтээгч захирал бөгөөд эмэгтэйчүүдийн Fendi загварын хувцасны тасгийн удирдагч Ким Жонс гар биеэр оролцсон байна.
Автомобилийг хязгаарлагдмал тоогоор гарган худалдаж байгаа ба түүнийг Диорын цүнх бонус болон дагалдана. Одоо зарагдаж байгаа үнэ нь 700 мянган юань.
2024-08-28

Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр З.Батырбекийг томиллоо
З.Батырбек нь банк санхүүгийн салбарын удирдлагын багт 18 жил, уул уурхай, дэд бүтцийн салбарын удирдлагын багт 4 жил ажилласан туршлагатай.
2024-08-28

Б.Энхбаяр: Гаднын зээл, тусламж Сангийн сайдын тойрогт хэрэгждэг, одоо ч үргэлжилж байна
Өнгөрсөн хугацаанд би нэг хүнийг онцлоод мэргэшсэн хулгайч гэж хэлж байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очиж хэрэгждэг байсан. Тэрийг нь монголын ард түмэн төлдөг. Энэ байдал одоогийн Сангийн сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллароор Дархан-Уул аймагт эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг УИХ-аар оруулаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулдаггүй.
2024-08-28

О.Цэцэгбал: Сургалтын хөтөлбөрөөс хасагдсан Эрүүл мэндийн хичээлийг сэргээнэ
Одоогийн байгаа хөтөлбөрөөр 7-р ангид бэлгийн эрүүл мэндийн талаар заадаг. Энэ бол хэтэрхий оройтож байгаа хэрэг буюу хүүхдийн биед өөрчлөлт ороод, заримд нь шилжилтийн нас явагдаж байдаг үе. Тэгэхээр үр дүнгүй болж байгаа юм.
2024-08-28

Исламын ертөнц ба Монголчууд
13-р зуунд Монголчууд Исламын шашныг байлдан дагуулж, Исламын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Монголчуудаас мусульман хүнтэй уулзан холбоо тогтоож, Исламын соёлтой танилцсан анхны хүн бол худалдаачин Хасантай уулзсан Эзэн Богд Чингис хаан гэж номын зохиогч А.Энхбат бичжээ.
2024-08-28
