x

ГХ-ны сайд Б.Батцэцэгт Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд баяр хүргэв

Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд энэ сарын 28-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, УИХ-ын гишүүнээр сонгогдохын зэрэгцээ салбарын сайдаар дахин томилогдсонд баяр хүргэлээ.

Өнөө цагийн дипломат эмэгтэйчүүдийн төлөөлөл бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, феминист гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж, нийгэмд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, дэлхийн тавцанд монгол эмэгтэйчүүдийнхээ дүү хоолойг хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, манлайлан оролцож байгааг сайшаан дэмжиж байдгаа ахмад дипломатууд онцлов. Тухайлбал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон арга хэмжээг санаачлан эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн юм.

Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь үйл ажиллагаагаа явуулаад 26 жил болж байгаа бөгөөд цаашид зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлуудаа энэ үеэр Гадаад харилцааны сайдад танилцуулж, санал бодлоо солилцлоо. Элчин сайдын яамдтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг болон НҮБ-аас баталсан дэлхийн эмэгтэй дипломатчдын өдрийг үр бүтээлтэй зохион байгуулах талаар ярилцав.

Сайд Б.Батцэцэг тус клубийн үйл ажиллагааг тогтмол идэвхтэй эрхэлж, үйл ажиллагаагаар нь дамжуулан нийгэмд сайн сайхныг түгээхэд, хичээл зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад дипломатууддаа талархаж байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 7 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 3 цаг 23 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 3 цаг 52 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 4 цаг 46 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top