
Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.
2024-08-28

Курск мужид цөмийн осол гарах аюул учирч байгааг анхааруулав
Рафаэль Гросси: Миний энд ирсэн нь Курск хот болон атомын цахилгаан станцын ойр орчимд байлдааны ажиллагаа явагдаж байгаатай холбоотой. Одоо энд цөмийн осол гарах аюул үүсээд байна.
2024-08-28

Г.Дамдинням: Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн алга
Төсвөө батлуулах болохоороо сайд нар хуралдаа суучихаад төсвийнх нь гүйцэтгэлийг ярих гэхээр үзэгдэхгүй байна гэдэг буруу л асуудал шүү дээ. Ажлынхаа тайланг тавьж чадахгүй юм бол яах гэж сайд болсныг бас ярих хэрэгтэй.
2024-08-28

Трампыг SCOTUS-ийн шийдвэрийн дараа сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэж буруутгажээ
"Өмнө нь энэ хэргийн нотлох баримтыг сонсоогүй байсан шинэ том тангарагтны бүрэлдэхүүнд танилцуулсан нэмэлт яллах дүгнэлт нь Дээд шүүхийн тогтоол, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүндэтгэж, хэрэгжүүлэх Засгийн газрын хүчин чармайлтыг харуулж байна" гэж Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэв.
2024-08-28

Цэцэрлэгийн хүүхдийн спортын хувцас стандарттай боллоо
Энэхүү стандарт нь цэцэрлэгийн хүүхдийн спорт хувцас, түүний материалын физик- механик, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг тогтоох, хянах, бүтээгдэхүүний хэмжээ шалгахад ашиглагдана.
2024-08-28

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо
Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна.
2024-08-28

Хог хаягдлын менежментийг сайжруулна
БНАЛАУ-ын Виентине хотноо энэ сарын 6-8-ны өдрүүдэд “Далайд гарцгүй орнуудын хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, ашиглах 3R тунхаглалын зөвлөлдөх уулзалт”-д ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга оролцож, Монгол Улсын хог хаягдлын менежмент, барилгын салбарын хог хаягдлын дахин боловсруулалт, ашиглалтын талаар мэдээлэл өгөв.
2024-08-28

“Парис-2024” паралимпын наадамд спортын зургаан төрлөөр оролцоно
Тамирчид байт харваа , жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд өрсөлдөх юм.
Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр тодруулбал, “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ.
2024-08-28

Дуу цахилгаантай аадар бороо орно
Тодруулбал, нутгийн төв хэсгээр өнөөдөр, нутгийн зүүн хэсгээр маргааш дуу цахилгаантай аадар бороо орох тул ОБЕГ-аас мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжлүүлжлээ.
2024-08-28

Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэнэ
Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх аж.
2024-08-28

Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална
Боловсролын яам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасагдаад байсан эрүүл мэндийн хичээлийг насны ангилалд тохируулан сэргээж, мэргэжлийн багш бэлтгэх бодлого баримтална.
Тодруулбал, суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэх нь боловсролын шинэчлэлийн хамгийн чухал хэсэг гэж үзэж байна.
2024-08-28

АНУ-ын сонгуульд нэр дэвшигч Харрис, Трамп нарын хооронд мэтгэлцээний микрофонтой холбоотой маргаан дэгдэв
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид болох Камала Харрис, Дональд Трамп нар ирэх сард олон нийтийн өмнө мэтгэлцэхээр төлөвлөөд байгаа.
Тэгвэл мэтгэлцээний үеэр микрофоныг яаж тохируулах асуудлаар талуудын хооронд маргаан дэгджээ.
Мэтгэлцээн есдүгээр сарын 10-ны өдөр ABC телевизийн сувгаар нийтэд цацагдах юм.
2024-08-27

АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландерыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
2024-08-27

Өнгөрсөн оны гүйцэтгэлээр төсвийн орлого болон зарлага 16 их наяд төгрөг гарчээ
Өнгөрсөн оны гүйцэтгэлээр төсвийн орлого болон зарлага 16 их наяд төгрөг гарчээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
2024-08-27

Ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийн зөвлөмж
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-27

Индонезод олон улсын цэргийн сургуулилалт эхэлжээ
Ази, Номхон далайн бүс нутагт хамтын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Индонез, АНУ болон бусад найман орны олон мянган цэргийн алба хаагч оролцох хоёр долоо хоногийн сургуулилалт даваа гарагт эхэлжээ.
Тус бүс нутаг, ялангуяа Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд болон усан замыг өөрийн мэдлийнх гэж мэдэгддэг эрэг орчмын орнуудын хооронд энэ онд зөрчилдөөн хурцдах болсон байна.
2024-08-27

ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтыг хязгаарлах стратегийн төлөвлөгөө гаргажээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчин /mpox/ хүнээс хүнд халдварлахтай тэмцэх дэлхийн хэмжээний кампанит ажлыг даваа гарагт эхлүүллээ.
2024-08-27

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэллээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна.
Нэр дэвшүүлэх ажил энэ сарын 2-ныг дуустал үргэлжилж, есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүргүүлсэн байх юм. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, тогтоол гаргана.
2024-08-27

Төвийн аймгуудын нутгаар хур тунадас ирэх сард дунджаас ахиу орох төлөвтэй байна
Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст есдүгээр сард олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4 нд төв, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг ЦУОШГ мэдээллээ.
2024-08-27

Хилчид хулгайн гэмт хэргийг илрүүлжээ
Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилчин дайчид цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байх үедээ үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэн хулгайн гэмт хэргийг илрүүлсэн байна.
Тус ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсэг “Алтанбулаг чөлөөт бүс”-д томилогдон цагийн манаанд үүрэг гү
2024-08-27
