x

АНУ-ын сонгуульд нэр дэвшигч Харрис, Трамп нарын хооронд мэтгэлцээний микрофонтой холбоотой маргаан дэгдэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид болох Камала Харрис, Дональд Трамп нар ирэх сард олон нийтийн өмнө мэтгэлцэхээр төлөвлөөд байгаа.

Тэгвэл мэтгэлцээний үеэр микрофоныг яаж тохируулах асуудлаар талуудын хооронд маргаан дэгджээ.

Мэтгэлцээн есдүгээр сарын 10-ны өдөр ABC телевизийн сувгаар нийтэд цацагдах юм.

Ням гарагт Трамп тэнцвэртэй нийтлэлийн бодлогогүй ABC сувгаар мэтгэлцэх нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа сошиал хуудсаар илэрхийлж байв.

Харин Даваа гарагт талуудын хооронд микрофонтой холбоотой шинэ маргаан дэгджээ.

Нэр дэвшигчийн ярих ээлж болоогүй байхад микрофоныг нь унтраах дүрмийг ABC анх танилцуулсан юм.

Гэтэл Харрисын талынхан энэ дүрмийг өөрчилж, микрофоныг асаалттай байлгахыг зохион байгуулагчдаас шаарджээ. Микрофоныг унтраах нь ам сул, тэвчээргүй Трампыг олон нийтэд сул талаа харуулахаас хамгаалсан хэрэг болно гэж тэд үзэж байна.

“Бид нэр дэвшигчдийн микрофоныг нэвтрүүлгийн турш нээлттэй байх ёстой гэж үзэж байна. Трампынхан нэр дэвшигч нь 90 минутын турш ерөнхийлөгч шиг биеэ авч явж чадахгүй гэж боддог учраас микрофоныг унтраахыг хүсэж байна” гэж Харрисын олон нийттэй харилцах албаны захирал Брайан Фэллон мэдэгджээ.

Зургаадугаар сарын 27-нд CNN сувгаар Трамп, Байден нарын хооронд явагдсан анхны мэтгэлцээний үеэр  ярих ээлж нь болоогүй нэр дэвшигчийн микрофоныг унтрааж байсан юм.

Жо Байден энэ нөхцөлийг санаачилсан бөгөөд ирэх сарын мэтгэлцээнд ABC суваг үүнийг хэвээр хадгалахаар төлөвлөж байжээ.

Гэтэл Байдены оронд нэр дэвшсэн Харрис уг дүрмийг өөрчлөхийг хүссэн байна.

Ингэх нь тэвчээргүй Трампыг олон нийтэд “муухай харагдуулна” гэж тооцсон бололтой. Сүүлийн үед Трамп өрсөлдөгчөө элдвээр дайрах нь хэрээс хэтэрч, штабынхан нь зогсоож дийлэхгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Трамп өөрөө Харрисын саналд татгалзахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь түүний сонгуулийн албаныхныг хүнд байдалд оруулаад байна.

“Энэ надад хамаатай эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Микрофоныг асаалттай байлгасан нь дээр байх. Өмнөх мэтгэлцээний нөхцөлөөр бол унтраалттай байх ёстой” гэж тэр өчигдөр NBC сувгаар ярьжээ.

Энэ үеэр тэр зангаа тавилгүй Харрисыг “ухаалаг биш хүн”, “надтай мэтгэлцэхээс айж байна” гэх зэргээр муулсан юм.

Өмнөх мэтгэлцээнд Байден маш тааруу үр дүнтэй оролцсон нь Ардчилсан Намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанаас нэрээ татаж, өмнөөсөө дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэрийг дэвшүүлэх гол шалтгаан болж байв.

Олон нийтийн санал асуулгаар Трампаас ялимгүй илүү үзүүлэлттэй яваа Харрис энэ мэтгэлцээнээр нэр хүндээ хадгалах, цаашлаад улам өсгөх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 8 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 3 цаг 24 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 3 цаг 53 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 4 цаг 47 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top