x

Индонезод олон улсын цэргийн сургуулилалт эхэлжээ

Ази, Номхон далайн бүс нутагт хамтын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Индонез, АНУ болон бусад найман орны олон мянган цэргийн алба хаагч оролцох хоёр долоо хоногийн сургуулилалт даваа гарагт эхэлжээ.

Тус бүс нутаг, ялангуяа Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд болон усан замыг өөрийн мэдлийнх гэж мэдэгддэг эрэг орчмын орнуудын хооронд энэ онд зөрчилдөөн хурцдах болсон байна.

Жил бүр болдог “Супер Гаруда бамбай” сургуулилалт Зүүн Ява мужийн Сидоаржо тойрогт эхэлсэн бөгөөд Индонезын 4400 гаруй цэргийн алба хаагч оролцоно. Индонезын армийн мэдэгдсэнээр, АНУ-ын 1800 орчим цэрэг, бусад орны олон зуун цэрэг оролцох ажээ.

Анх 2007 онд зохиогдож байсан энэхүү сургуулилалт нь “бидний хамтын чадавхыг сайжруулах зорилготой дэлхийн хэмжээний хамтарсан, олон үндэстний арга хэмжээ болон хувирсан” гэж Хавайн Агаарын үндэсний гвардын командлагч, хошууч генерал Жозеф Харрис хэлжээ.

Хамтарсан сургуулилалтын хөтөлбөрт шинжээчдийн эрдэм шинжилгээний хурал, мэргэжил дээшлүүлэх семинар, команд-штабын сургуулилалт, хээрийн сургууль багтсан байна.

АНУ-ын Номхон далайн цэргийн командлагч, генерал Чарльз Флинн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, энэхүү сургуулилалт нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангах үүрэг амлалтыг харуулна гэжээ.

Ирэх есдүгээр сарын 6-ныг хүртэл Индонез даяар олон газарт зохион байгуулагдах хоёр долоо хоногийн сургуулилалтад Австрали, Япон, Их Британи, Сингапур, Өмнөд Солонгос, Канад, Шинэ Зеланд, Франц зэрэг орны төлөөлөгчид оролцоно.

Мөн Бразил, Герман, Малайз, Филиппин, Тайланд, Нидерланд, Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней улсууд тус сургуулилалтад ажиглагчаар оролцох ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 4 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 7 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 8 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 10 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 32 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 34 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 35 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 5 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 0 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 2 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 21 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 24 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 25 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top