x

Г.Дамдинням: Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн алга

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Гэвч өчигдрийн чуулганы хуралдаанд ирц тааруу, сайд нар суухгүй байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлсэн. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын гишүүдэд нэлээд тулгаж өгсөн гэдэг шүүмжлэлийг гишүүд хэлж байна. Таны хувьд ч гэсэн чуулганы хуралдаан дээр хэд, хэдэн асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Яаралтай горимоор орж ирж байгаа хуулиудыг хурдтайгаар хэлэлцдэг явдал нь УИХ-ын практикт байдаг л асуудал. Ийм тохиолдолд боломжит хэмжээндээ танилцаад л явдаг. Засгийн газрын төсөв, төлөвлөгөөг бид баталж өгдөг. Харин үүнийх нь хэрэгжилтийг бид ярих ёстой юм. Харамсалтай нь төсвөө батлуулах болохоороо сайд нар хуралдаа суучихаад төсвийнх нь гүйцэтгэлийг ярих гэхээр үзэгдэхгүй байна гэдэг буруу л асуудал шүү дээ. Ажлынхаа тайланг тавьж чадахгүй юм бол яах гэж сайд болсныг бас ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг нэхэх, шаардах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Үүнийгээ л нэхээд байгаа юм. Улаанбаатар хотын үер усны асуудал сүүлийн жилүүдэд хэцүү байгаа. Үүнтэй холбоотойгоор би өмнө нь ч байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдөр “Авлига хороолол” гэгдсэн нэг газрын асуудал байна. Энэ бол Монгол Улс хуульгүй, дүрэмгүй юм шиг даналзаж байгаа газар. Газрын наймаа, авлигын тод бэлгэ тэмдэг болчихсныг бүгд мэдэж байгаа.

Үүнийг Засгийн газар, Хотын дарга нь шийдвэр гаргаад зогсоох ёстой. Хэн техникийн нөхцөлийг нь өгчихсөн юм. Бүгдийнх нь нэр ил байгаа шүү дээ. Түүнийг нь ил болгож, хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр (өчигдөр) чуулган дээр энэ талаар асуухаар бие бие рүүгээ чихээд “мэдэхгүй” гээд сууж байна. Хотын даргынх нь гаргасан шийдвэр заавал шүүх дээр очиж унаж байх ямар хэрэгтэй юм. Унахгүйгээр Хотын даргын захирамж гаргаж болно шүү дээ.Хот байгуулалт, барилга, орон суужлуулалтын яам нь яагаад үүнийг явуулаад байгаа юм, яагаад дуугардаггүй юм. Бид авлига, шударга ёс яриад байгаа бол энэ ард түмнийг доромжлоод байгаа хорооллыг зогсоох ёстой. Хотын газрын наймаа төгсгөл болох нэг цэг нь үүнийг гэж би үзээд байгаа юм. Хоёр жил гаруй энэ асуудал дээр дуугарч байна.

-Одоо бараг барилгын ажил нь дуусч байгаа юм биш үү?

-Тийм юм шиг байна лээ. Ер нь хууль, дүрэмгүй юм шиг аашилсан л газар байгаа шүү дээ. Харин хуультай, эзэнтэй улс юм бол үүнийгээ харуулах цаг нь болсон. Үүн дээр Засгийн газар, Хотын зүгээс ажиллах ёстой. Би ч үүнийг нэхнэ, ярина. Хэн зөвшөөрөл өгч газрыг нь өгсөн юм. Хэн зөвшөөрч, тог, ус, дулааныг нь өгөх юм гээд ярих зүйл бий. Голын ай савд байгаа учраас хотод үерийн эрсдэл учруулсан. Хоёрдугаарт, төмөр замын дэргэд байгаа. Тийм болохоор яагаад ч барилга барьж болохгүй газар. Хуулиа хэрэв барьж ажиллах юм бол ийм л юм.

-Та чуулган дээр утааны асуудлыг хөндөж байсан?

-Удахгүй хүйтэрч Улаанбаатар хотын утааны асуудал дахиад л үүснэ. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд шахмал түлшний үйлдвэрийг байгуулсан. Уг нь гурван жил гаруй их аятайхан явж байснаа гэв гэнэтхэн эдийн засгийн үр ашиггүй байна гээд энэ төсөл зогсохоор боллоо гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ чинь 40 гаруй тэрбум төгрөг зарцуулсан үйлдвэр шүү дээ. Одоо үүн дээр хэн хариуцлага хүлээх вэ. Утааныхаа асуудлыг хэн нь шийдэх юм гээд асуухаар Эрчим хүчний яам, Хотын захиргааны хэн нь ч хариулж чадахгүй л байна. Ийм байдлаар бид Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж болохгүй. Ямар ч боломжгүй. Тэгээд төсвөө тэлнэ. Төр өөрөө баахан бүтээн байгуулалт хийнэ гэж байдаг. Гэтэл төр өөрөө хийчихсэн байгаа наад захын эдгээр ажлаа хянаж, хариулж чадахгүй бол яах гэж төсөв батлаад, түүнийгээ хянаад сууж байх ёстой юм. Жүжиг тоглох хэрэггүй.

-Засгийн газрын сайд нар чуулганд суухгүй байгаа юм уу?

-Суухгүй л байна шүү дээ. Сайд нарыг нь дуудаад орж ирэхгүй байна. Сууж байгаа нь асуудлаа мэддэггүй. Мэддэг хүнтэй болмоор байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг буцаан татна, татахгүй гэдэг асуудал яригдаж байгаад хэлэлцээд явахаар болчихлоо. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад ажил хийх гээд байгааг ойлгож байна. Том төслүүдээ хөдөлгөж, хийж болно. Гэхдээ зөв замаар оруулж ирэх ёстой байхгүй юу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг төсөв дагуулж оруулж ирээд өөрчилж болохгүй. Гол зөрчил эндээс л үүсээд байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг нь төсвийн шалгуурууд буюу Монгол Улс өөрөө дампуурахгүй байх. Ханш өсөхгүй байх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байхыг зохицуулах гол хэм хэмжээ нь тэнд явж байгаа юм. Тиймээс энэ хуулийг эхлээд өргөн барьж, хэлэлцэж, өөрчлөн батлаад дараа нь үүндээ таарсан төсөв өргөн барих ёстой. Бид нэг удаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж байсан. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахал, онцгой нөхцөл байдлын үед өөрчилсөн. Одоо бол тийм онцгой нөхцөл байдал биш. Гэвч яалт ч үгүй намын бүлгийн шийдвэр гараад явахаар болж байна. Гэхдээ цаашдаа ийм маягаар оруулж ирж болохгүй. Төрийн эрх байгууллага төсөв дээр шийдвэр гаргахдаа өөрийнхөө томилдог хэдэн байгууллагын дүгнэлтийг харах ёстой. Үүнд Үндсэний аудитын газрын тайлан, дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, УИХ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газар, Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлт зэргийг харж байж бид шийдвэр гаргах ёстой. Гэтэл энэ дөрвөн байгууллага дөрвүүлээ макро эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэнэ гэсэн дүгнэлт оруулж ирчихээд байхад яагаад ийм буруу байдлаар оруулж ирээд байгаа юм. Энэ бол асуудал. Ийм байхад бид дэмжиж санал өгөх хэцүү. Энэ чинь цаанаа долларын ханшийг өсгөнө. Ингэснээр юмны үнэ өснө, ард түмний амьдрал хүндэрнэ гэсэн логик л яваад байгаа юм. Ийм эрсдэл байх вий гээд л гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

-Та ер нь эсэргүүцэж байгаа юм байна. Гэвч танай намын бүлгийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг дагах уу?

-Би энэ шүүмжлэлт байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ улс төрийн шийдвэр гарчихсан учраас бүлгийнхээ шийдвэрийг дагахаас өөр аргагүй шүү дээ.

-Засгийн газрын эрх мэдэл их болсноор парламентын бүрэн эрхэд сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Саяын тэр Худалдан авах ажиллагааны тухай хууль бол буруу л байхгүй юу. УИХ төсвийг нь батлаагүй байхад тендер зарлаад гэрээ байгуулчихсан байх юм бол УИХ тэр төсвийг нь батлах ёстой гээд байсан шүү дээ. Энэ чинь УИХ-ын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл. Харин үүнийг нь ярьж байгаад ашгүй нэг юм буцааж байна.

-Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөрт олон гоё төсөл, хөтөлбөр багтсан байсан. Гэвч эдгээр төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөжтэйгөөс нь эхлээд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг зүйлийг хэлэх хүмүүс байна. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Яг л ийм байр суурийг шүүмжилж гишүүд яриад байгаа шүү дээ. Богд уулыг нүхэлж, урагш нь холбох төсөл нэн шаардлагатай. Бид шинэ суурьшлын бүсээ гаргах ёстой. Засгийн газраа нүүлгэнэ гэж байгаа нь зөв. Энэ төслүүд хэрэгжих ёстой юу гэвэл хэрэгжих ёстой.

-Дэд бүтцийн гэхээсээ эдийн засгийн үр өгөөжтэйг нь эхэлж хийе гээд байгаа шүү дээ?

-Үйлдвэр, аж ахуйн газрууд байгуулах том төслүүд л уг нь орж ирэх ёстой байгаа юм. Гэвч шинэ Засгийн газар өөрсдөө үүнийг зөв гээд оруулж ирж байгаа бол ажлыг нь гацаагаад яах вэ. Гэхдээ дараа дараагийн ажилдаа анхаараарай гэдэг үүднээс л бид шүүмжлээд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 3 цаг 15 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 4 цаг 22 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 4 цаг 40 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 4 цаг 41 мин Сэрэмжлүүлэг 4 цаг 44 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 4 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 4 цаг 46 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 4 цаг 48 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 4 цаг 49 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 5 цаг 50 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 5 цаг 53 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 6 цаг 0 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 6 цаг 10 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 6 цаг 10 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 6 цаг 14 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 8 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 8 цаг 50 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 9 цаг 35 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 9 цаг 39 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 9 цаг 54 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top