
SLIM аппарат даалгавраа гүйцэтгэж дуусгажээ
Энэ оны эхээр Саран дээр газардсан Японы анхны сансрын аппарат болох SLIM гэдэг нэртэй буугч аппаратын ажиллагааг зогсоосон тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ даваа гарагт мэдэгджээ.
Сарыг судлах ухаалаг буугч аппарат нэгдүгээр сард Саран дээр газардсанаар Япон улс саран дээр аппаратаа газардуулсан тав дахь орон болж, ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа бичигдсэн юм. Уг аппарат өндөр нарийвчлалтай буулт хийж, тогтоосон цэгээс 55 м-ийн зайд газардсан байна. Бусад аппарарт ихэнх тохиолдолд олон км-ийн зайд газардаж байв.
2024-08-27

Украины арми барууны ямар техникээр Курскт нэвтрэв?
Украины зэвсэгт хүчин наймдугаар сарын 6-нд Оросын Курск мужид цөмрөн орв. Тэнд байлдаан хориод хоног үргэлжилж байна. Украины зэвсэгт хүчин Их Британийн “бэлэгний” Challenger 2 танк, америкийн хуягт тээвэрлэгч Stryker, немецийн мина цэвэрлэгч Wisent 1, америкийн зенитийн пуужингийн Patriot, зөвлөлтийн сөнөөгч Су-27 зэргийн техникийг ашиглаж байна.
2024-08-27

Харрис залуус ба өнгөт арьстнуудын дунд Трампаас илүү дэмжлэгтэй
Судалгааг наймдугаар сарын 19-23-ны хооронд америкчуудын сонгуулийн бүртгэлтэй 1758 хүний дунд явуулсан ба үр дүн нь нэмэх хасахын 2%-ийн хэлбэлзэлтэй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд явагдана.
2024-08-27

Улстөрчид яагаад бүдүүлэг үг хэллэг ашигладаг вэ?
Кузьмагийн эх гэж хэн бэ? Никита Сергеевич Хрущевын олонд алдаршуулсан энэ хэллэгийн Кузма гэж хэн бэ? Эх нь тийм аймаар хүн үү? Хэллэгт шууд тайлбар байхгүй. Хэд хэдэн хувилбар бий.
2024-08-27

Украины талд тулалдаж буй гадаадын хөлсний цэргийнхний тоог нэрлэв
Оросын Төрийн думын депутат Михаил Шеремет мэдэгдэл хийн, америкийн Forward Observation Group (FOG) ЧВК-ийн Курскт нэвтрэн тулалдаж байгаа хөлсний цэргийнхэн Оросын Зэвсэгт хүчний гол бай болох ёстой гэв.
2024-08-27

Ж.Золжаргал: Эрчим хүчний салбар хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байна
Одоо Монголын эрчим хүчний 60-70 орчим хувь нь ганцхан том станц байна. Хувийн өмчийн үйлдвэрлэж байгаа эрчим хүч гэж маш бага шүү дээ. Тийм болохоор яг одоогийн байдлаар чөлөөлнө гэдэг үг утгагүй болчихоод байгаа юм. Эрчим хүчний тухай хуульд эрчим хүч үйлдвэрлэхэд үнэ тариф нь бизнесийн хувьд үр ашигтай байх, хөрөнгө оруулалтаа нөхөхүйц байх ёстой гэсэн заалт бий. Үүнийгээ л эхний ээлжинд хэрэгжүүлэх асуудал байна.
2024-08-27

Гадаад харилцаа эдийн засагжихаар ядуурал арилчихдаг юм биш
Гадаад харилцааг эдийн засагжуулж, ГХЯ нь эдийн засгийн гадаад бодлого явуулах хэрэгтэй гэсэн яриа шүүмж, санал санаачилга биднийг лав 35 жил тасралтгүй ээрч байна. Энэ дээр сэтгэлээ чилээнгээ тийм шаардлага тавигчдад хариу барихаар зориглов.
2024-08-27

Газар тариалангийн тоног төхөөрөмжийн судалгаа гаргах чиглэл өглөө
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт газар тариалангийн техникийн 30 гаруй дилер аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, цаашид техникийн шинэчлэл болон ургац хураалтад шаардлагатай техникийн сэлбэг хэрэгслээр хангаж ажиллах талаар санал солилцож уулзлаа.
2024-08-27

Канад улс Хятадын цахилгаан автомашинд 100 хувийн татвар ногдуулна
Канад Улс 2024 оны аравдугаар сарын 1-нээс Хятадын цахилгаан автомашины импортод 100 хувийн нэмэлт татвар ногдуулж эхэлнэ. Шинэ татвар нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд болон зарим хос хөдөлгүүрт автомашин, ачааны машин, автобус, хүргэлтийн фургоны импортод хамаарна. Үүнээс гадна, Канад улс Хятадын ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэж Ж.Трюдо мэдэгдэв.
2024-08-27

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.
2024-08-27

Ази тивийн хошой аварга боллоо
Энэтхэг Улсын Банглор хотноо зохион байгуулсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртэв.
2024-08-27

Сүүний фермүүдэд үхрийн үүлдэр угсааг тодорхой болгох чиглэл өгөв
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Батсүмбэр, Сүмбэр, Дархан-Уул аймагт ажиллаж төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа.
2024-08-27

Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.
Тэрбээр Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, хоёр орны харилцааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайд Зафер Атеш идэвх санаачилгатай ажиллаж буйг сайшаав.
2024-08-27

Орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг зарлажээ
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжинэ.
Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1349 айлтай гэрээ байгуулж, 1270 айлын санхүүжилтийг бүрэн олгоод байна.
2024-08-27

Өнөөдөр: “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн олны хүртээл болж байна
-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажил эхэлнэ.
2024-08-27

Японд оршин суугаа иргэдийн АНХААРАЛД
Маш хүчтэй гэгдэх "Тайфү-10" хар салхи наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Японы баруун талаас эхлэн зүүн талыг дайрч гарах төлөвтэй байна. Иймд иргэдийг цаг агаарын болон онцгой байдлын мэдээг тухай бүр анхааралтай ажиглахыг зөвлөж байна.
2024-08-27

Хомын талын амьтад өсөж үржсээр байна
Завхан аймгийн Хомын тал нь арал мэт өвөрмөц тогтоцтой учир амьтдын аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтны хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм гэж "Хомын талын тахь" ТББ-аас онцлов.
2024-08-26

Жеки Чан Паралимпын галт бамбарыг буухиална
Парис хотноо наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болох Паралимпын наадмын галт бамбарыг Францын 50 хотод буухиалах олон зуун хүний нэгээр Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан тодорчээ.
2024-08-26

Уушгины хорт хавдрын анхны мРНХ вакциныг долоон улсад туршиж эхэлжээ
мРНХ технологийг ашиглан гарган авсан, уушгины хорт хавдрын анхны вакцины олон улсын эмнэл зүйн туршилт долоон улсад эхэлсэн тухай “Guardian” сонин мэдээлжээ.
Тодруулбал, “BNT116” хэмээн нэрлэсэн вакцины эмнэл зүйн туршилтын эхний үе шат Их Британи, АНУ, Герман, Унгар, Польш, Испани, Турк гэсэн долоон улсад байрлах 34 судалгааны төвд эхэлсэн байна.
2024-08-26

Голууд үерийн аюултай түвшинг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр /2024.08.26/ Хэрлэн /Мөнгөнморьт/, Улз / Эрээнцав/, Хурх, Халх /Ялалт баг/, Онги, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
2024-08-26
