x

SLIM аппарат даалгавраа гүйцэтгэж дуусгажээ

Энэ оны эхээр Саран дээр газардсан Японы анхны сансрын аппарат болох SLIM гэдэг нэртэй буугч аппаратын ажиллагааг зогсоосон тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ даваа гарагт мэдэгджээ. 

Сарыг судлах ухаалаг буугч аппарат нэгдүгээр сард Саран дээр газардсанаар Япон улс саран дээр аппаратаа газардуулсан тав дахь орон болж, ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа бичигдсэн юм. Уг аппарат өндөр нарийвчлалтай буулт хийж, тогтоосон цэгээс 55 м-ийн зайд газардсан байна. Бусад аппарарт ихэнх тохиолдолд олон км-ийн зайд газардаж байв.

SLIM нь Цельсийн -170 хэм хүртэл хүйтэрдэг Сарны шөнийг тэсвэрлэх зориулалтгүйгээр бүтээгдсэн тул Сарны гадаргуу дээр хэд хоног мэдээлэл цуглуулсны дараа даалгавраа дуусгахаар төлөвлөж байжээ. Гэвч Сарны гурван шөнийг өнгөрүүлж чадсаны дараа дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл уг төхөөрөмжтэй холбоо тогтоож чадсан юм. Түүнээс хойш JAXA-гийн баг SLIM-тэй холбоо тогтоохыг оролдсон боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар аппаратын ажиллагааг зогсоох дохио илгээжээ.

SLIM аппарат Сарны гадаргуугийн зургийг авч, Дэлхий рүү илгээсэн юм. Мөн камерын тусламжтайгаар Сарны 10 гаруй чулуулгын мэдээллийг цуглуулжээ. Уг мэдээлэлд дүн шинжилгээ хийж буй судлаачид оливин хэмээх эрдэс бодис байгааг илрүүлсэн нь Сарны үүслийн талаарх судалгаанд тус дөхөм болж магадгүй ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 41 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 46 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 17 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 18 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 23 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 39 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 8 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 22 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 7 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 40 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 43 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 45 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 47 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 23 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top