x

Хомын талын амьтад өсөж үржсээр байна

Завхан аймгийн Хомын тал нь арал мэт өвөрмөц тогтоцтой учир амьтдын аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтны хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм гэж "Хомын талын тахь" ТББ-аас онцлов.

Учир нь Хомын талд нутагладаг тахь, бөхөн зэргээс гадна сэлгэн нутагшуулсан цагаан зээрийн тоо толгой өсөж 8000 гаруйд хүрчээ. Цагаан зээр нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд л бий.

Цагаан зээрийг сэлгэн нутагшуулснаас хойш зээрийн тоо толгой тогтворжоод зогсохгүй Хангайн нурууны баруун хэсгээр ч нүүдэллэх болсон байна.

Хомын тал нь монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорт орших бөгөөд Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Багануур, Дөргөн нуур, Завхан гол, Тээл гол зэрэг ус намгархаг газруудтай, говь хээрийн бүсийн нутаг юм.

Баруун, хойд болон зүүн талаараа хоорондоо холбоо бүхий усан сүлжээгээр, өмнөд талаараа их элсэн манхнуудаар хашигдсан 2900 хавтгай дөрвөлжин км талбай бүхий "байгалийн арал" юм.  

Хомын талд 46 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан дансанд бүртгэгджээ. Үүнд, тахь, янгир, хар сүүлт зээр, бөхөн, цагаан зээр, зэгсний зэрлэг гахай зэрэг амьтад байна. Цоохор ирвэс гүйдлээр тохиолддог гэв.

Сонирхуулахад Завхан аймаг 2023 оны амьтдын тооллогоор аргаль 447, янгир 1367, халиун буга 3717, бор гөрөөс 2714, цагаан зээр 8000, зэрлэг гахай 30, саарал чоно 541, шар үнэг 500, хярс 700, халздай дорго 300, мануул мий 100, тарвага 7906, боролзон туулай 8500, чандага 4200, өмхий хүрэн 1200-г тоолсон байна.  

 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд тахь буюу Пержевальскийн адууг сэргээн нутагшуулснаас гадна цагаан зээрийг мөн сэлгэн нутагшуулсан юм.

1988-1990 онд Биологийн хүрээлэн, Анчдын нийгэмлэг хамтран дорнодоос цагаан зээрийн 600 гаруй янзагыг

Хомын тал руу тээвэрлэн нутагшуулжээ.

Цагаан зээрийн туурай жижиг, шилбэ нарийн бөгөөд гэрийн хонь, ямаа шиг хөлөө газраар үргэлжлүүлэн чирэлгүй дээр өргөж явдаг. Тийм учраас ургамлын ишийг хугалж унаган бэлчээрийг талхилдаггүй онцлогтой амьтан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 3 цаг 33 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 3 цаг 34 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 3 цаг 35 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 3 цаг 36 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 3 цаг 37 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 3 цаг 38 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 3 цаг 38 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 3 цаг 39 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 3 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 3 цаг 41 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 3 цаг 41 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 3 цаг 42 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 7 цаг 28 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 7 цаг 29 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 7 цаг 33 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 7 цаг 34 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 7 цаг 35 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 7 цаг 36 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 7 цаг 38 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 7 цаг 39 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top