x

Б.Энхбаяр: Гаднын зээл, тусламж Сангийн сайдын тойрогт хэрэгждэг, одоо ч үргэлжилж байна

Мягмар гаригт /2024.08.27/ хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын тайлантай холбоотой шүүмжлэл хэлэв.

Б.Энхбаяр:

-"Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаадаас авч байгаа зээл, тусламжийг зардлыг улсын төсөвт зардалд тооцохгүй байх тухай асуудлаар шийдвэр гаргаж байна. Ирэх жилүүдэд төсвийн гүйцэтгэл гэдэг өнөөдөр танилцаж байгаа тайлан дотор гадаад улсаас авч байгаа зээлийн зарцуулалт, дүнтэй холбоотой тайлан цаашид ард түмний төлөөллийн дээд байгууллагад орж ирэхгүй болж байна. Бид сүүлийн тайланг нь сонсож байх шиг байна.

2024 онд гадаад улсаас зээлийн төлбөрт 400 тэрбум төгрөг буюу 100 сая ам.долларыг төлж байгаа. Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх жилүүдэд жил тутам 400 орчим сая ам.долларыг гадаад улсаас авч байгаа зээлийн төлбөрт төлнө гэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд энэ тоо дөрөв дахин нэмэгдэнэ. 400 сая ам.доллар гэдэг бол 1.3 их наяд орчим төгрөгийн зарцуулалтын тайлан УИХ-д танилцуулагдахгүй нь.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг олонхоороо хүч түрж явуулж байгаа бол гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг дэлгэрэнгүй сонсдог байх шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд би нэг хүнийг онцлоод мэргэшсэн хулгайч гэж хэлж байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очиж хэрэгждэг байсан. Тэрийг нь монголын ард түмэн төлдөг. Энэ байдал одоогийн Сангийн сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллароор Дархан-Уул аймагт эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг УИХ-аар оруулаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулдаггүй.

Тэнд нэг сайд 100 тэрбумаар нь тойргоо усалж байдаг. Ямар давуу эрхтэй юм. 50 сая ам.долларын зээл авч малчдад хашаа барья гэдэг асуудал УИХ-д оруулж ирж байсан. Дандаа сайд нарын тойрог байсан. Асуудал нь ил болонгуут тэгвэл 14 сум болгочихъё гэж байсан.

2024 оны төсвийн төсөлд гадаадын зээл тусламжийн хүүгийн төлбөрт 400 тэрбум төгрөг гээд ганцхан тоо бичсэн байгаа. Ямар төсөл, гүйцэтгэл, зарцуулалт нь ямар байгаа тайлан УИХ-д орж ирдэггүй. Энэ тайланг парламентаар хэлэлцдэг байх ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 12 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 3 цаг 28 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 3 цаг 57 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 4 цаг 51 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top