x

О.Цэцэгбал: Сургалтын хөтөлбөрөөс хасагдсан Эрүүл мэндийн хичээлийг сэргээнэ

Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томилсон. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай.

Уг томилгооны дараа О.Цэцэгбал зөвлөхтэй хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

-Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдож буйн хувьд цаашид юунд, хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Эрүүл мэндийн боловсрол бол суурь боловсролын маш чухал хэсэг. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа үед энэ албан тушаалд томилогдож байгаа маань бас чухал болж байна. Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт муу, хангалтгүй байгаагийн үндсийг яривал суурь боловсролын асуудал хөндөгдөнө. Тиймээс суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэхийг чухалчилна.

-Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд яригдах болсон. Хүүхдүүд, сурагчдын энэ талын мэдлэг боловсролд хэрхэн анхаарах вэ?

-Өөрчлөгдөж буй энэ нийгэмд хэрхэн эрүүл амьдрах вэ гэдэгт сэтгэл зүйн эрүүл мэнд ихээхэн нөлөөтэй. Өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллах болсон ч тухайн сэтгэл зүйч яг хүүхдэд зориулсан мэргэжилтэн мөн эсэх нь чухал болоод байна. Сэтгэл зүйч байгаа боловч яг тусгайлан бэлтгэгдээгүй учраас хүүхэдтэй ажиллаж чадахгүй байх зэрэг асуудал үүсэж байгаа юм. Энэ мэтчилэн орчин үеийн нийгэмд гарч ирж байгаа олон шинэ хүчин зүйл байна. Энэ бүгдийг хүүхэд суурь боловсролоос л олж авах ёстой. Тиймээс суурь боловсрол дахь эрүүл мэндийн хичээл нь боловсролын шинэчлэлийн хамгийн чухал хэсэг.

-Суурь боловсролоос гадна хүүхэд анги дэвших тусам нөхөн үржихүйн, бэлгийн боловсрол олгох шаардлагатай болно. Тэгэхээр анги болон насны ангилалд тохируулж эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээх үү?

-Одоогийн байгаа хөтөлбөрөөр 7-р ангид бэлгийн эрүүл мэндийн талаар заадаг. Энэ бол хэтэрхий оройтож байгаа хэрэг буюу хүүхдийн биед өөрчлөлт ороод, заримд нь шилжилтийн нас явагдаж байдаг үе. Тэгэхээр үр дүнгүй болж байгаа юм. Хэдэн настайд нь ямар хичээл заах, ямар дадал хэвшил суулгах ёстойг тодорхойлсон олон улсын хөтөлбөрүүд бий. Тиймээс сургалтын хөтөлбөрөөс хасагдаад байсан эрүүл мэндийн хичээлийг насны ангилалд тохируулан сэргээхээс эхлээд мэргэжлийн багш бэлтгэх зэргээр үе шаттайгаар шийдвэрлэж, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллана.

-Энэ хичээлийн жилийн бүтцэд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулах тухай тусгасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу.

-Урьдчилан сэргийлэх үзлэг манай улсад сүүлийн хэдэн жил харьцангуй идэвхтэй зохион байгуулагдаж байгаа ч хүүхдэд чиглэсэн нь хараахан байхгүй. Тиймээс Эрүүл мэндийн яамтай хамтран улсын хэмжээнд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Мөн үзээд орхихгүй, эмчлэх, эрүүлжүүлэх ажил заавал дагаад хэрэгжих ёстой. Тиймээс цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Боловсролын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 3 цаг 40 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 4 цаг 47 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 5 цаг 6 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 5 цаг 7 мин Сэрэмжлүүлэг 5 цаг 9 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 5 цаг 10 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 5 цаг 12 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 5 цаг 14 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 5 цаг 15 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 6 цаг 15 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 6 цаг 19 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 6 цаг 25 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 6 цаг 35 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 6 цаг 35 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 6 цаг 39 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 9 цаг 0 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 9 цаг 16 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 10 цаг 1 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 10 цаг 5 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 10 цаг 20 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө...
Top