x

Х.Тэмүүжин: 2023 оны Төсвийн гүйцэтгэл чинь эрүүгийн хавтаст хэрэг шиг юм болчихсон байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдааны төгсгөлд МУ-ын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 2023 оны Төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцэх ёстой байсан боловч парламент ажлаа хийгээгүйн улмаас шинээр байгуулагдсан парламент хоёр жилийн өмнөх Засгийн газрын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин дараах саналыг гаргав.

Х.Тэмүүжин: 

-Гишүүдийн ярьж байгаагаар 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан чинь эрүүгийн хавтаст хэрэг шиг юм болчихсон байна. Гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй маш олон үйлдэл, баримт яригдаж байна. Олноороо нийлээд ууж идсэн асуудал яригдаж байна. Хамтарсан Засгийн газрын өнгөн дээр ийм зүйлийг өөгшүүлж болохгүй. Үнэхээр хариуцлагын асуудал ярья гэж байгаа бол одоо энэ тогтоолын төслийг батлахгүйгээр намрын чуулган луу шилжүүлэх хэрэгтэй. Ажлын хэсгийнхээ дүгнэлтийг гаргаж, ярьж хэлэлцээд хариуцлага тооцъё. Хариуцлагаа сайжруулах, төсвийг илүү үр ашигтай байлгах чиглэлээр арга хэмжээ авах ёстой бол энэ тогтоол дотор тэр бүхэн чинь бичигдэж орох ёстой. Тэгэхгүй бол "нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг шиг яаруу сандруу, ажил хэрэгч бус зүйл болох нь.

Г.Дамдинням гишүүн, Х.Ганхуяг гишүүн, Б.Энхбаяр гишүүний санаачлагыг дэмжиж байна. Гэхдээ хариуцах эзэн нь буруу байна. Одоо байгаа Засгийн газрын асуудал биш, хоёр жилийн өмнөх Засгийн газрын асуудал шүү дээ.

Д.Амарабясгалан:

-Төсвийн гүйцэтгэлийг хаврын чуулганы дараах чуулганаар хэлэлцэх хуультай тул намрын чуулган руу шилжүүлэх боломжгүй. Хэрвээ Х.Тэмүүжин гишүүний саналаар явбал ээлжит бус чуулганаа үргэлжилнэ гэсэн үг.

Ингээд 2023 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 54 нь  дэмжиж, 55 гишүүн татгалзсанаар тогтоолын төсөл батлагдсангүй.

Гэвч УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь "Би дэмжиж санал өгсөн боловч төхөөрөмж ажилласангүй. Санал хураалтыг дахин явуулж өгнө үү" гэснээр санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалгав. Дахин санал хураалтаар 58 гишүүн дэмжиж, 51 гишүүн эсэргүүцсэнээр 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 1 цаг 32 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 2 цаг 40 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 5 цаг 44 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 5 цаг 51 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 6 цаг 3 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 6 цаг 19 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 6 цаг 29 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 6 цаг 30 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 6 цаг 32 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 6 цаг 34 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 6 цаг 37 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 6 цаг 39 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 6 цаг 40 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 6 цаг 41 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 6 цаг 42 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 6 цаг 44 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 6 цаг 45 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 6 цаг 46 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 8 цаг 53 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 10 цаг 8 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top