x

Дашгалдан жасын хийдийн туурь Бөмбөгөр сумын нутагт бий

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын гуравдугаар багийн Нутаг байшингийн хөндийд Дашгалдан жасын хийдийн туурь бий.

Хийд нь нэлээд олон лам хувраг суудаг хурал номын томоохон өргөө байсан бөгөөд хэдий үед байгуулагдсан нь тодорхой бус байдаг. 

1927 оны үеэс төр засгаас шашны эсрэг эдийн засгийн шахалт хавчилт үзүүлж, сүм хийд болон лам нарт албан татвар ноогдуулах болсон байна. Энэ үед ихэнх цол, хэргэм багатай лам нар нь хар болж, мал маллан тариа тарьж, жин тээх зэргээр амьдрах болсон байна. Хийддээ үлдсэн лам нарыг толгой лам нараар удирдуулсан улс төрийн эсрэг хуйвалдааны хэрэгт хилсээр буруутгаж баривчлах болжээ. Чухам энэ он жилүүдэд Дашгалдан жасын хийд сүйтгэгдсэн ажээ.

Энэ хийдэд сууж байсан лам нараас сүүлийн үед амьдарч байсан нь Содном гэлэн, Бямба гэлэн, Далхжав гэлэн, Галдан лам нар юм. Мөн Намсрай, Нацаг, Гонгор, Банди, Цогзол зэрэг лам нар энэ хийдэд сууж байсан гэсэн баримт байна.

Хийдийн хамгийн сүүлчийн хувраг Вандангийн Дэмбэрэл нь 1938 оны зун 45 насандаа баригдаж яваад 1938 оны долоодугаар сарын 28-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын XXVII хурлын шийдвэрээр цаазлуулжээ. Энэ үед Бөмбөгөр сумаас 18 лам баригдаж явсан гэсэн аман яриа байдаг. В. Дэмбэрэл нь 1992 оны долоодугаар сарын 6-ны Дээд шүүхийн цэргийн коллегийн XI магадлалаар цагаатгагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 22 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 1 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 4 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 7 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 26 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 11 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 12 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 23 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 19 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 52 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top