
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, бусад нутгаар цас орохгүй.
Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн хүчтэй салхи үлээнэ.
2025-02-03

Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө
Бундестагийн ээлжит бус сонгуулийн дүнгээр Канцлераар томилогдсон тохиолдолд тус улсын эдийн засаг, цагаачлалын бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна гэж Христийн Ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерц амлалаа. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт Bild am Sonntag сонинд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.
2025-02-03

"Анхны долоо" сан байгуулагдлаа
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгалын манлайлагч, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэд "Анхны долоо" сан-г байгууллаа.
2025-02-03

Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
2025-02-03

2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд
Хоёрдугаар сар спортын хорхойтнуудад сэтгэл догдлом мөчүүдийг авчрах нь дамжиггүй. Хоккейн Бүх оддын тоглолтын шинэ хэлбэр, биатлоны домогт ах дүү Бё нарын сүүлчийн дэлхийн аварга, хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах шат, Америкийн Супербоул, теннисний ABN AMRO Open зэрэг томоохон тэмцээнүүд спорт сонирхогчдын анхаарлын төвд байх нь.
2025-02-03

Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив
Японы онцгой байдлын алба хаагчид Токиогоос хойд зүгт орших Яшио хотын авто зам дээр үүссэн нүхэнд ачааны машинтайгаа унаж сураг тасраад буй 74 настай жолоочийг аврахаар аврах ажиллагаа явуулж байна. Аврагчид хүнд техник нэвтрүүлэхийн тулд аюул багатай газраас нүх рүү орох налуу зам барих ажлыг эхлүүлжээ.
2025-02-01

Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна
Хятадын нийслэл Бээжин хотоос 30 км-ийн зайд, баруун урагш чиглэлд байрлах 1500 акр (6 гаруй хавтгай дөрвөлжин км) талбай бүхий асар том цэргийн командлалын төвийн барилгын ажил эхэлсэн талаар Financial Times сонин хиймэл дагуулын зургууд болон Америкийн тагнуулын эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
2025-02-01

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ
Тэжээвэр амьтдаас аймаг, нийслэлд гахай, шувуу хоёр хамгийн олноор тоологджээ. Гэхдээ шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос 1000 орчмоор өсжээ. Харин гахай, туулайны тоо толгой цөөрсөн байна.
2025-02-01

Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална
Тус барилдаанд зодоглох бөхчүүдийн цахим бүртгэл өчигдөр эхэлжээ. Барилдах бөхчүүд devjee.mn сайтаар нэвтрэн зааврын дагуу бүртгүүлэх юм.
2025-02-01

Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцуулах уулзалтыг Татварын ерөнхий газарт зохион байгууллаа.
2025-02-01

Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв
Тус ёслолыг улсын заан Д.Долгорсүрэн гэргийн хамт, сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, С.Бямбасүрэнгийн аав, ээж зэрэг хүндтэй зочдоос гадна сумо сонирхогчид үзэж сонирхжээ.
2025-02-01

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан эхэллээ.
2025-02-01

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан, Г.Очирбат, С.Замира, Б.Пунсалмаа, Б.Тулга, Д.Пүрэвдаваа нар энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон яамны удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцсон байна.
2025-01-31

Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ
"Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд, амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн ч, харамсалтай нь өнөөдөр үдээс өмнө бие нь муудаж эндлээ" гэж хэллээ.
2025-01-31

Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ
38 настай Салван Сабах Матти Момика нь Шведийн Сёдертелье хот дахь гэртээ нас барсан байдалтай олдсон гэж SVT телевиз мэдээлжээ. Шведийн цагдаагийн газраас мэдээлснээр 40 орчим насны эрэгтэй буудуулсан байдалтай орон сууцанд олдож, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан байна.
2025-01-31

Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа
Энэхүү шийдвэр нь ЕТБ-ны бодлогын хүүгээ дараалан дөрөв дэх удаагаа бууруулсан тохиолдол бөгөөд өнгөрсөн зургаадугаар сараас хойших тав дахь удаагийн хүүгийн өөрчлөлт юм.
2025-01-31

Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна
"БРИКС-ийн шинэ валют бий болгохгүй байх, эсвэл хүчирхэг америк долларыг орлуулахын тулд өөр ямар нэгэн валютыг дэмжихгүй байхыг бид эдгээр орноос шаардаж байна. Эс тэгвээс тэднийг 100 хувийн татвар хүлээж байгаа бөгөөд Америкийн гайхамшигтай зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдах боломжгүй болно" гэж Трамп онцолсон байна.
2025-01-31

АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг ашиглахыг хоригложээ. Энэ тухай “Axios” цахим хуудас Төлөөлөгчдийн танхимын хороодод илгээсэн захидлыг эш татан мэдээлэв.
2025-01-31

Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Оттава Сенаторз” багийн талбайд болсон тоглолтод гоол оруулжээ. Тоглолтод “Оттава” баг нэмэлт цагт 5:4 харьцаагаар ялалт байгуулсан байна.
2025-01-31

Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулсан барилдаанууд хоёрдугаар сарын 20-ноос эхлэх бөгөөд улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн оролцсон нийт дөрвөн томоохон барилдаан энэ сард зохион байгуулагдана.
2025-01-31
