x

Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцуулах уулзалтыг Татварын ерөнхий газарт зохион байгууллаа.

Шинэчлэлтээр төрийн албанд гарсан хууль бус томилгооны мэдэгдэл цахим системд ирж, орон даяар бүрэн хянах боломж бүрдэж байгаа аж. Мөн төрийн албан хаагч мэргэжил, шаардлага, ур чадвартаа тохирох сул орон тооны мэдээллийг системээр дамжуулан үзэх, сонголт хийх, шалгалтад орох боломжтой болжээ.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулахдаа “Төрийн албаны тухай хуульд манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн алба, албан хаагчдын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх чиг үүрэг нь манай байгууллагад байдаг. Үүнийг Excel суурьтай хийдэг байсныг 2022 оноос цахим руу үе шаттай шилжүүлж эхэлсэн. Улмаар 2024 оноос дээрх мэдээллийг зөвхөн төрийн байгууллага үздэг байсныг dashboard хэлбэрээр иргэд, олон нийт, төрийн албан хаагчид өөрсдөө танилцдаг болж байна. Түүнчлэн төрийн албан хаагч хүн өөрийнхөө тусгай эрхээр нэвтэрч мэдээллээ шалгадаг, хянадаг, засвар оруулдаг системийг хөгжүүлсэн. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын системийг хөгжүүлж байна. Энэ системээр дамжуулж тухайн хүнд өөртөө тохирох албан тушаалд материалаа өгөх боломж бүрдсэн. Төрийн албан шалгалтад тэнцсэн эсэх, хэн тэнцсэн, ямар шалгуураар тэнцээгүй талаар иргэд нээлттэй мэдэх боломжтой.

Төрд учирсан хохирлыг цаасаар бүртгэдэг байсныг цахим систем рүү оруулсан. Ингэснээр хэзээ, хэн гэх албан тушаалтан ямар хууль бус шийдвэр гаргасан, шүүх хэрхэн эцэслэн тогтоосон гэдгийг харах боломжтой системийг хөгжүүллээ. Шүүхийн тогтоолоор тухайн албан тушаалтан ямар төлбөрийг хэзээ улсад төлөх тухай мэдээллийг системээр дамжуулж харах юм. Энэхүү систем нь төрийн албан тушаалтнуудыг хариуцлагыг өндөржүүлж байна” гэлээ.

Нэгдсэн цахим системийн үндсэн хүний нөөц, суурь платформыг хөгжүүлэх ажил 2020 оноос эхэлсэн ч холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт, техник технологийн хөгжил, бусад системийн интеграцтай уялдуулан шинэ тутам хөгжүүлжээ. 2024 оны хувьд дөрвөн шинэ модуль, хоёр дэд системийн интеграцыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 22 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 24 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 26 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 29 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 33 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 36 мин “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 37 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 2 цаг 17 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 2 цаг 18 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 2 цаг 20 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 2 цаг 23 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 2 цаг 25 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 2 цаг 26 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 2 цаг 29 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 2 цаг 40 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 2 цаг 41 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 3 цаг 41 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 4 цаг 31 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 4 цаг 35 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 4 цаг 39 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top