x

Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө

Бундестагийн ээлжит бус сонгуулийн дүнгээр Канцлераар томилогдсон тохиолдолд тус улсын эдийн засаг, цагаачлалын бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна гэж Христийн Ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерц амлалаа. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт Bild am Sonntag сонинд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.

Ф.Мерцийн онцолсноор Германы эдийн засгийн өсөлтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дотоодын аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ орогнол хүссэн цагаачдын урсгалыг хязгаарлах шаардлагатай болжээ.

Холбогдох асуудлаар Христийн Ардчилсан холбоо (CDU) болон Христийн нийгмийн холбоо (CSU) намуудын хамтарсан санал болгосон “Цагаачлалын талаарх хууль тогтоомжийг чангатгах тухай” тогтоол нэгдүгээр сарын 29-нд Бундестагаар дэмжигдсэн байна.


Цагаачлалын бодлого тойрсон маргаан

Саяхан Магдебург, Ашаффенбург хотуудад хүний аминд хүрсэн халдлагууд гарсны дараа консерватив намууд цагаачлалын бодлогыг чангатгахыг шаардах болсон юм. Тогтоолын төслийг Чөлөөт ардчилсан намын депутатууд болон барууны үзэлтэй “Германы төлөөх өөр сонголт” намын гишүүд дэмжжээ.

Харин Германы Социал-демократ нам болон “90-ийн холбоо/Ногоон нам” эвслийнхэн энэхүү санаачилгыг эсэргүүцэж, цагаачдад орогнол хайх эрхийг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 31-нд Германы парламентын гишүүд “цагаачлалыг хязгаарлах тухай” хуулийн төслийг багахан саналаар хүлээж аваагүй юм. Уг төсөлд “эрх баригчдын шийдвэрээр тус улсаас гарч явах ёстой гадаадын иргэдийг Германы цагдаа нар албадан гаргаж болно” гэсэн заалт багтаж байсан аж.


Сонгуулийн өмнөх улс төрийн тэмцэл

Барууны үзэлтэй намуудын хамтын ажиллагаа зүүний улс төрийн хүчнийхний дургүйцлийг төрүүлж, сүүлийн өдрүүдэд Германы хэд хэдэн хотод Христийн Ардчилсан холбоо болон “Германы төлөөх өөр сонголт” намуудын хамтын ажиллагааг эсэргүүцсэн жагсаалууд болж байна. Гэсэн хэдий ч Ф.Мерц энэ мэдээллийг үгүйсгэжээ.

Германы парламентын ээлжит бус сонгууль хоёрдугаар сарын 23-нд зохион байгуулагдах бөгөөд түүнд улс төрийн 29 нам өрсөлдөх юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 1 цаг 49 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 2 цаг 4 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 2 цаг 49 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 2 цаг 53 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 3 цаг 8 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 3 цаг 17 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 3 цаг 20 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 3 цаг 21 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 3 цаг 23 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 3 цаг 35 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 3 цаг 43 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 3 цаг 52 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 3 цаг 56 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 4 цаг 9 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 4 цаг 24 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 4 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 5 цаг 7 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 18 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 18 цаг 13 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 18 цаг 20 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ
Top