x

Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ

/Anadolu/. Ариун Коран судрын хуулбарыг шатаадаг үйлдлээрээ олны анхаарал татсан Салван Момика Швед дэх гэртээ буудуулж амиа алдсан талаар тус улсын төрийн хэвлэл мэдээлэв.

38 настай Салван Сабах Матти Момика нь Шведийн Сёдертелье хот дахь гэртээ нас барсан байдалтай олдсон гэж SVT телевиз мэдээлжээ. Шведийн цагдаагийн газраас мэдээлснээр 40 орчим насны эрэгтэй буудуулсан байдалтай орон сууцанд олдож, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан байна.


Цагдаагийн мөрдөн шалгалт

Цагдаа нар хүн амины хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон уг хэргийг “олны анхаарлыг татсан хэрэг” гэж тодорхойлжээ.

Мөрдөн байцаалтын явцад гал нээж буй мөчийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан байж болзошгүй гэж Данийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.


Салван Момикагийн түүх

Иракийн иргэн, христийн шашинтан С.Момика 2021 онд Шведэд оршин суух зөвшөөрөл авч, түүнээс хойш олон нийтийн газар Коран судар шатаах үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ.

2023 оны зун С.Момика болон Салван Нажем нар дөрвөн удаа Коран судрыг шатаасан бөгөөд үүний улмаас “үндэстний бүлгийн эсрэг суртал ухуулсан” хэрэгт буруутгагдсан байна. Улмаар Шведийн Цагаачлалын агентлаг түүний оршин суух зөвшөөрлийг цуцалж, Норвег рүү явсан ч Швед рүү буцаагджээ.


Коран шатаалт ба олон улсын эсэргүүцэл

Сүүлийн жилүүдэд Швед, Дани улсад "үг хэлэх эрх чөлөө" гэх нэрийдлээр Коран судрыг шатаах үйлдэл гарч, лалын шашинтай орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор лалын шашинтай орнуудад дипломат төлөөлөгчийн газрууд руу халдлага үйлдэж, эсэргүүцлийн жагсаалууд өрнөсөн юм.

Эдгээр үйл явдлын дараа Дани улс Коран судрын хуулбарыг олон нийтийн газар шатаахыг хориглосон хууль баталж, уг хууль өнгөрсөн арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлжээ.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 28 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 30 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 32 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 35 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 39 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 42 мин “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 44 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 2 цаг 23 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 2 цаг 24 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 2 цаг 27 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 2 цаг 29 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 2 цаг 31 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 2 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 2 цаг 35 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 2 цаг 46 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 2 цаг 47 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 3 цаг 47 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 4 цаг 37 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 4 цаг 41 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 4 цаг 45 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top