
Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Doing Business” тайлангийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах арга хэмжээг авахыг үүрэг болголоо.
2025-02-05

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина
Н.Учрал: Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно.
2025-02-05

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
2025-02-05

Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай
Хэн, яах гэж иргэнийг дарамталсан бэ гэдгийг гишүүнийхээ хувьд араас нь асуулга тавина.Түр хороо байгуулагдчих юм бол холбогдох хүмүүсийг дуудаж авч ирээд баримт материал дээр тулгуурлаж асуугаад, буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх ажил хийгдэнэ.
2025-02-05

Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ?
Барууны орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчинд шилжихийг зорьсон ч бодит байдал дээр энэ нь хүндрэлтэй байгааг олон хүчин зүйл нотолж байна.
2025-02-05

Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ"
Энэ бол үүлэн чөлөөний нарнаар эрх чөлөөгөө салгаж авсан үндэстэн, улсын үйл явдал. Би энэ үүлэн чөлөөний наранд өндийж ургасан “цэцэг үе”. Өмнөх нийгмийн амьдралыг туулж үзээгүй ч уншиж судалсны хувьд хэзээ ч очмооргүй тийм л нийгэм санагддаг.
2025-02-05

Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ
Шинэ татварууд хоёрдугаар сарын 10-наас хэрэгжиж эхлэх бөгөөд мөн АНУ-ын нефть, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй автомашин, пикап, хөдөө аж ахуйн техникэд 10%-ийн тариф тогтоохоор болсон гэж Reuters мэдээллээ.
2025-02-05

АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна
Эдийн засгийн хямралын улмаас АНУ-д олон мянган иргэн хүнсний дэлгүүрүүдээс тусламж хүсэхэд хүрээд байна. Одоогийн АНУ 20-25 жилийн өмнөхтэй адилгүй болсон бөгөөд энэ нь зөвхөн мөсөн уулын оргил төдий гэж хэвлэлүүд онцолжээ.
2025-02-05

Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48,261, мөрдөн байцаалтын 2,704 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
2025-02-05

2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 оныг "Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил" болгон зарлаж, ЮНЕСКО уг арга хэмжээг удирдан зохион байгуулахаар боллоо.
2025-02-05

Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар иргэдийг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, ипотекийн зээлийг дундаж болон түүнээс доогуур орлоготой өрхүүдэд чиглүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд анх удаа орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг эхний ээлжид хамруулах юм.
2025-02-05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештэй утсаар ярьж, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын XVII чуулганы бэлтгэл ажил болон Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцжээ.
2025-02-05

Боловсролын төвд зэвсэгт халдлага үйлдэж, 10 хүний аминд хүрчээ
Шведийн насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ. Хэрэг Стокхолмоос баруун зүгт 200 км-ийн зайд орших Оребро хотын оюутны хотхонд болсон байна.
2025-02-05

Хойд бүсийн чуулган, засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Булган аймагт болно
Хойд бүсийн чуулган болон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Булган аймагт зохион байгуулахаар болжээ.
2025-02-05

“Жанжны мэргэн бууч” тэмцээн 58 дахь жилдээ зохиогдож байна
105 жилийн ойтой золгож буй “Монголын үнэн” сонин 1967 оноос хойш Монголын буудлага спортын холбоотой хамтран зохион байгуулж ирсэн “Жанжны мэргэн бууч” тэмцээн Үндэсний шигшээ багийн Буудлага спортын төвд үргэлжилж байна.
2025-02-05

Мбаппе бэртлийн улмаас Испанийн цомын тоглолтыг өнжихөөр болжээ
“Реал Мадрид” багийн довтлогч Килиан Мбаппе шилбэний булчиндаа бэртэл авсан тул Испанийн цомын шөвгийн наймын “Леганес”-тэй хийх тоглолтод оролцохгүй гэж багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти мэдээллээ.
2025-02-05

Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ
Хоёрдугаар төв эмнэлгийн “Үндэсний баг”-ийн Хавдрын хими эмчилгээний эмч нар Увс аймагт ажиллаж 2025 оны 02 дугаар сарын 04-ний байдлаар нийт 98 удаагийн үзлэг хийн, хими бай эмчилгээний 17 асуудал шийдвэрлэж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлэн ажиллажээ.
2025-02-05

Мөст сумын иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна
Малчид гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлснөөр баруун бүсэд импортын 50 кг гурил 80000 төгрөг, дотоодын гурил 120000 төгрөгөөр борлуулагдаж байгаа учраас уг хуулийг хэвээр үлдээх хүсэлт тавилаа.
2025-02-05

Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвань, Тайландын багтай тоглоно
Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвань, 18:00 цагт Тайландын багтай тоглосны дараа маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийнэ.
2025-02-05

Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах шинжтэй
Төмөр замын хил холболтын энэ ажил улстөрчид, бүлэглэлүүдийн эрх ашгаас болж олон жил гацсан. Овоо нэг юм гацаанаас гарч хөдөллөө, ойлголцолд хүрлээ гэж байтал гацаагсад тийм ч амар бууж өгөхгүй бололтой. Их хурлаас баталж өгсөн Үндсэн чиглэлийн дараалалд өөрчлөлт оруулж, төмөр замын хил холболтоо биш, нүүрсний гэрээг нэгдүгээрт эрэмбэлсэн гэдгийг зарим гишүүд хэлсэн.
2025-02-05
