x

Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ"

ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАРАНД ӨНДИЙЖ УРГАСАН "ЦЭЦЭГ"

Ирээдүй гэж юу вэ? Өнөөдрөөс хойш үргэлжлэх цаг хугацаа. Энэ цаг хугацаанд бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? гэдэг ганц л зүйл дээр бид бүгдийнх нь зорилго оршдог.

Энэ хэмжүүрийн эцэст нь бүгд л хамтдаа зогсоно. XXI-р зууны эхэн үед амьдарч байгаа бидний олонх нь XXII-р зууныг үзэх нь эргэлзээтэй. Ингэж бодохоор цаг хугацаа маш богинохон санагдана.

Хүн амьдралынхаа хугацаандаа нэгдүгээрт өөрийгөө бүтээж амьдрах, дараа нь үр хүүхэд, ирээдүй хойчдоо зөв залгамж үлдээчихвэл болох нь тэр. Бусдаар “Биднийг одоо сайхан амьдруулаад өг”, “Бидэнд үүнийг зохицуулаад өг” гэдэг бурхны аврал шиг хүсэлт өөр хэн нэгэнд илгээгээд хэрэггүй ээ.

Өнөөдрийн байгаа нийгэм бол бидний өөрсдийн бүтээсэн л дүр зургийн илэрхийлэл. Харин үүнийг бий болгоход хүчин зүтгэж гавьяа байгуулсан олон хүмүүс бий. Хүннү гүрэн, Их Монгол улс, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалыг бүтээлцсэн домогт баатруудыг дурсахгүй байхын аргагүй. Эдгээр үйл явдал бидний хувьд бахархал мөн ч одоо түүхийн хуудсанд дахь дурсамж төдий л байна. Чингис хаан, Чойбалсан, Сүхбаатараа яриад чи бидний одоо, ирээдүй өөрчлөгдөхгүй. Холын зорилгогүй хүнд ойрын зовлон салдаггүйн адилаар бид эргэн тойрондоо л эргэлдсээр байх болдог.

Ойрын жилүүдэд өнгөрсөн 30 жил гэх үгийг хүн бүрийн амны уншлага болтол нь ярьж, буруутгаж, шүүмжилдэг боллоо. Жирийн иргэн энэ үгийг яриандаа буруутгал жишээ болгон ярьж байх нь олонтоо. Яагаад вэ? 30 жилийн өмнө юу болсон бэ гэдгээ ч зарим нь одоо ч санахгүй. Хэн нэгнээр халамжлуулж, хооллуулдаг байсан тэр хараат амьдралаасаа салж чадсан тэр нийгмийг хэлээд байгаа юм. Магадгүй залхуу хүнд энэ нь амар байсан ч байж мэднэ. Гэхдээ залхуу байлаа гээд эрх чөлөөгүй байж болохгүй биз дээ. Энэ эрх чөлөөг авч ирсэн тэр үйл явдал бол Монголын түүхэнд хамгийн сүүлд болсон хувьсгал болох АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ юм.

Үүлэн чөлөөний нарнаар эрх чөлөөгөө салгаж авсан үндэстэн, улсын үйл явдал. Би энэ үүлэн чөлөөний наранд өндийж ургасан “цэцэг үе”. Өмнөх нийгмийн амьдралыг туулж үзээгүй ч уншиж судалсны хувьд хэзээ ч очмооргүй тийм л нийгэм надад санагддаг. Одоо “цэцэг үе” нь өөрсдөө амьдралаа аваад явахуйц нас бие гүйцсэн нийгмийн идэвхтэй төлөөллүүд, манлайлагч нар болсон. Тэд холын зорилгоо тавьж, ойрын зовлонгоос нь ангижруулах цаг болсон. Гэтэл ойрын өдрүүдэд улс төрийн зорилгоор ард иргэдээ өнгөрсөнд аваачих сонирхолтой оюун санааны ухуулга нэвтрүүлгийг их явуулж байна. Энэ бол сайн зүйл биш ээ.

Биднийг өнгөрсөнтэй нь уялдуулж, өөрсдийг маань урагшлуулахгүй удирдахад хялбар болгох гэсэн улс төрийн ядмаг тактик. Намайг 10 настай байхад нас барсан С.Зориг агсныг одоо болтол /26 жил/ улс төржүүлж өөрсдийн тактикт ашиглаж байна. Одоо бидэнд 26 жилийн өмнөх тэр үйл явдал хэр хамааралтай байж болох вэ? Гавьяагаа байгуулаад хорвоогоос харамсалтайгаар явсан түүнийг одоо байнга яриад, улстөржүүлээд байх нь хэр зохимжтой вэ? (гэхдээ хэргийг илрүүлж буруутныг олохыг огт эсэргүүцээгүй болно) Юу өөрчлөгдөх вэ? Юу тийм том боломжийг хамтад нь устгасан юм болоо? Хэрэв амь эрсдээгүй бол одоогийн нийгмээс хэр урагшлах байсан юм бэ? Алдагдсан боломж тийм их үү?

Тэр үеийн буруутнууд үнэхээр одоо байгаа бол тэд нь одоо багадаа 8-10 жилийн өмнө улс төрөөс явсан байж таарна. Түүнийгээ шалгаад шийтгээд явах эрх мэдэл, хүч чадал хангалттай байхад бид шүдгүй арслан гэж 8 жил ярьсан засагтайгаа үлдлээ. Үнэхээр тийм том тогтолцоо байдаг бол түүнийгээ нураах гэж явсаар өөрийн мэдэлгүй тэрнээс том тогтолцоо угсарчих вий дээ. Ингэж ээлж дараалан угсрах юм бол улам л төгөлдөршиж МАНАН биш мангас босгох аюултай.

Улс төрийн нам өөрөө ард иргэдээ төлөөлсөн, нэг зорилготой, бодлого шийдвэр гаргадаг хүмүүсийн төлөөлөл. Энгийн утгаар ийм л инстүүц. Бусдаар бол УЛС ТӨР гэх тодотголтой улс орныг захирдаг, өөр хэн нэгэн хүрэхэд өндөр шаардлагатай тийм хол хөндий ХУВЬ хүмүүсийн нэгдэл ч биш.

Тун удахгүй буюу 2 хоногийн дараа бид бүхний төлөөллөө сонгох эрх нээгдэх өдөр ирэх гэж байна. Чухам энэ өдөр л үндсэн хуулиар олгогдсон ТӨР ард түмний гарт гэх эрхийн өдөр. Энэ өдөр та өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах, таны өмнөөс бодлого боловсруулах, биднийг хамгийн сайн ойлгодог гэх тэр төлөөллийг сонгох юм. Өөрөөр хэлбэл 3 сая хүн цуглуулаад хамтдаа шийдвэр гаргаад байж чадахгүй учраас төр-иргэний хооронд баталсан үндсэн хууль-гэрээний хүрээнд эрх эдлэх тэр төлөөллийн хүнээ сонгоно гэсэн үг.

Энд шалгуур бол маш энгийн: хамгийн түрүүнд чиний төлөө шийдвэр гаргаж чадах, эрүүлээр сэтгэх, сэтгэлтэй, болж өгвөл туршлагатай тэр хүнээ л сонгочиход болно. Энэ өдөр нь удахгүй ирнэ ээ. Үнэхээр тэр бурангуй нийгэм, бугширсан төр байгаа бол хэн нэгэн эх мэдэлтнийг даган намирч, арга зальд нь автах бус өөрсдийн эрх мэдлээр олгогдсон сонгох эрхээр бүгдийг нь халж болно. Болохгүй бол дахиад л хална. Энэ л бидний хийж чадах хамгийн зөв арга бөгөөд энэ ч цаашдаа сайжрах арга хэмжээ болж чадна.

Ирээдүйд эх орныхоо эзэд нь болж амьдрах залуус та бүхэн бүгд урд нь гараад удирдагч болж явахгүй ч, үүлэн чөлөөний бус үргэлж гэрэлтэй байх нартай өдрөөр /нийгмийг/ гэрэлтүүлж чадах тийм хүчтэй гэдгээ харуулж Мангасыг бий болохоос өмнө ирээдүйгээ өөртөө авч үлдээрэй. 

Гантулгын Буянбаатар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.32)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 02 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.32)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 1 цаг 53 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 1 цаг 57 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 1 цаг 58 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 1 цаг 59 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 2 цаг 0 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 2 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 3 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 3 цаг 57 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 3 цаг 59 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 4 цаг 0 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 4 цаг 2 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 4 цаг 4 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 5 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 4 цаг 9 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 6 цаг 21 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 6 цаг 21 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 6 цаг 22 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цаг 24 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 6 цаг 26 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 7 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top