x

2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Өчигдөр хуралдсан Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.4-д заасны дагуу явуулж, хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийн хэмжээг 2026 онд 5.7 хувь 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2026 оны 7.0 хувь, 2027 оны 6.0 хувь 2028 онд 5.0 хувь байхаар тооцсон байна. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2026 онд 31 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2 070 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ 51 200 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50.0 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ.

Дараа нь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн дүгнэлтийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар танилцуулсан юм. Өчигдөр хуралдсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахад “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд “31,600.0 тэрбум төгрөг” гэснийг “31,930 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “30.9” гэснийг “31.2” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл “-1,380.0 тэрбум төгрөг” гэснийг “-1,50.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “-1.3” гэснийг “-1.0” гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд “29,552.0 тэрбум төгрөг” гэснийг “29,859.1 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь “28.9” гэснийг “29.2” гэж, Нэгдсэн cуурь тэнцэл “2,048.0 тэрбум төгрөг” гэснийг “2,070.9 тэрбум төгрөг” гэж тус тус өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1 дүгээр заалт дахь төсвийн тусгай шаардлагуудыг хангасан хэдий ч төсвийн орлого, суурь зарлага нэмэгдэх, хөрөнгийн зардал буурах буюу зарлагын бүтцэд өөрчлөлт орох шууд үр дагавартай байгаа нь тоон дүнгээрээ харьцангуй бага боловч чанарын хувьд дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ТТБЗ-өөс дүгнэснийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар дурдав. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн дараа төсвийн хүрээний мэдэгдлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулах замаар буюу төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үр дүнгээр төсвийн хүрээг өөрчилж байгаа нь хүрээ нь төсвөө дагадаг буруу жишгийг дахин давтаж байгааг цаашид анхаарах шаардлагатай гэлээ.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлт болон ТТБЗ-ийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир үг хэлж, хэдийгээр багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж буй нь сайн ч гэлээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц ихээхэн хүндрэлтэй явагдаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэсэн юм. Тэрбээр Засгийн газар ард иргэдийг, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг сонсож, шаардлагатай төсөв, зардлыг анхнаасаа зохих хэмжээнд төлөвлөх боломж байсныг сануулав. Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улсын Их Хурлын гишүүд санаачилгатай ажиллаж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачлах боломжтой гэлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 1 цаг 41 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 1 цаг 44 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 1 цаг 46 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 1 цаг 52 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 1 цаг 54 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 1 цаг 56 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 1 цаг 58 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 3 цаг 0 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 3 цаг 1 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 4 цаг 19 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 4 цаг 21 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 4 цаг 22 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 4 цаг 24 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 4 цаг 26 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 4 цаг 27 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 4 цаг 28 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 6 цаг 15 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 6 цаг 17 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 6 цаг 18 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 22 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top