x

Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 37008 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 34877 буюу 96.2 хувийг газар дээр нь, 753 буюу 2.1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1378 буюу 3.8 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 32625 буюу 82.4 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,323 буюу 3.3 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 971 буюу 2.5 хувь, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 602 буюу 1.5 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 262 буюу 0.7 хувь, Танхайрах зөрчил 249 буюу 0.6 хувьтай буюу хамгийн их байна.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 441 шийдвэрийг хянаж, 70 буюу 15.8 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 3 буюу 0.6 хувийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, 5 буюу 1.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 40 шийдвэрийг хянаж, 9 буюу 22.5 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 24 буюу 60 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 буюу 0.25 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн тус тус хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.  

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэр хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 56 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн.

Зөрчлийн улмаас 816.218.000 төгрөгийн хохирол учирснаас 166.702.000 төгрөг буюу 20.4 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 24.706.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын явцад зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 2 зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад прокурорын 1 шаардлага хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон. Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий хуулийн этгээд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох байгууллагаар хийлгээгүй, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын дэглэм зөрчсөн зөрчлийг тус аймгийн байгаль орчны газрын улсын хяналтын байцаагч илрүүлж, үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр бүхэлд нь зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 11 цаг 39 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 11 цаг 40 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 11 цаг 41 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 11 цаг 42 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 11 цаг 59 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 11 цаг 59 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 12 цаг 0 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 12 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 14 цаг 18 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 14 цаг 19 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 14 цаг 32 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 34 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 14 цаг 35 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 14 цаг 36 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 14 цаг 38 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 14 цаг 41 мин Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхэд санал авч эхэллээ 14 цаг 42 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хийж байна 14 цаг 43 мин Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 16 цаг 20 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 16 цаг 21 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top