
Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ
Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын "Бүх оддын тоглолт" энэ сарын 7, 8-нд "Юү Жи Арена"-д зохион байгуулагдана.
2025-02-06

Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ
Татварын ерөнхий газрын мэдээлснээр, 2024 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 245.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь 2023 онтой харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Анх 338.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан ч гүйцэтгэл 72.5 хувьтай гарсан байна.
2025-02-06

Жанжин
Төрсөн өдрөөр нь Д.Сүхбаатарыг нэг түүхч Монголд зах зээл өрнүүлсэн ардчилагч явсан аятай номчирхов. С.Данзанг зах зээлээр замнах гэсэн эсэргүү гэж цаазалсан. Д.Сүхбаатарыг хувийн өмчийг нийгэмчлэх социализмыг үндэслэгч гэж мандуулдаг. Ард олноос жанжин алдар хүртсэн Д.Сүх хүүд ардчилал гэх гоёо доромжлол...
2025-02-06

Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Европын Холбоог архины хэрэглээний дэлхийн онцгой бүс гэж тодорхойллоо.
2025-02-06

Сочи Дубай шиг хиймэл аралтай болно
Оросын алдарт амралтын хот Сочи 2031 он гэхэд анхны хиймэл аралтай болохоор төлөвлөж байна. Энэхүү төсөл нь жуулчлалын шинэ бүс байгуулах зорилготой бөгөөд 2026 оноос барилгын ажил эхэлнэ.
2025-02-06

Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв
Хэдэн жилийн өмнө Миннесотын нэгэн цуглуулагч гараашийн худалдаанаас $50 доллараар зураг худалдан авсан нь одоо $15 саяар үнэлэгдэж байна.
2025-02-06

Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна
Оросын Сангийн яамны мэдээлснээр, нэгдүгээр сард нефть, хийн орлого 789.1 тэрбум рубль болж, өмнөх оны мөн үеийнхээс 17%-иар өссөн байна. Энэ нь арванхоёрдугаар сарын орлоготой бараг ижил түвшинд хадгалагджээ.
2025-02-06

“SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа
2025.02.04-2025.02.28-ны хооронд SocialPay болон SocialPay Junior аппликэйшнийг ашиглан Өргөө кино театрын үзвэрийн тасалбар худалдан авсан харилцагч бүр 20%-ийн буцаан олголт авах боломжтой.
2025-02-05

Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вебжорн Дясвикийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа.https://www.inews.mn/admin
2025-02-05

Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав
Монголбанк 2025 оны нэгдүгээр сард 1,236.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл төвлөрүүлээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
2025-02-05

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав
Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, "Илүү сайхан ирээдүйн төлөө Бан Ги Мүн сан"-тай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан талаар танилцуулж, уг үйл ажиллагаанд “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажилласанд талархал илэрхийллээ.
2025-02-05

2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа.
2025-02-05

ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим контент, дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх" төслийг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэ хүрээнд Унгар улсын "MOZAIK KIADO KFT" ХХК сонгогдож, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байна.
2025-02-05

Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд "Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ"-ний талаар танилцууллаа.
2025-02-05

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Хоёрдугаар сарын 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
2025-02-05

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж, хэлэлцээрийг эцэслэсэн байна.
2025-02-05

Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Doing Business” тайлангийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах арга хэмжээг авахыг үүрэг болголоо.
2025-02-05

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина
Н.Учрал: Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно.
2025-02-05

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
2025-02-05

Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай
Хэн, яах гэж иргэнийг дарамталсан бэ гэдгийг гишүүнийхээ хувьд араас нь асуулга тавина.Түр хороо байгуулагдчих юм бол холбогдох хүмүүсийг дуудаж авч ирээд баримт материал дээр тулгуурлаж асуугаад, буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх ажил хийгдэнэ.
2025-02-05
