x

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, "Илүү сайхан ирээдүйн төлөө Бан Ги Мүн сан"-тай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан талаар танилцуулж, уг үйл ажиллагаанд “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

Мөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэхүү хэлэлцүүлэгт ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хүслээ.

Х.Булгантуяа энэ жилийн Тогтвортой байдлын чуулга уулзалт нь Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачдыг нэгтгэх зорилготой гэдгийг онцлов. Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг тодотгож, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэнэ.

“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулахад тууштай манлайлан оролцож буйд талархал илэрхийллээ. Тэрбээр, энэ жилийн уулзалтын агуулга, ач холбогдлыг сайшааж, дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, гурав дахь удаагаа зохион байгуулах энэхүү хэлэлцээнд хамтран ажиллахдаа таатай байх болно гэж мэдэгдэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 35 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 1 цаг 25 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 1 цаг 28 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 1 цаг 33 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 1 цаг 35 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 1 цаг 57 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 1 цаг 58 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 2 цаг 2 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 2 цаг 6 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 17 мин COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 16 цаг 45 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 16 цаг 48 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 16 цаг 50 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 16 цаг 56 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 16 цаг 58 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 17 цаг 0 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 17 цаг 2 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 18 цаг 4 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 18 цаг 5 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top