x

Мөст сумын иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүн Э.Болормаа нар өчигдөр /2025.02.04/ Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй анхны парламент 76 даргаас 126 төлөөлөгч болж ажиллах зарчмыг баримталж буйг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төлөөлөл нь болж ажиллана. Тийм ч учраас УИХ-ын дарга алс хязгаар баруун бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотноо хязгаар нутагт суугаа хөдөө, орон нутгийн иргэдтэй холбоотой шийдвэр гаргаад суух биш тэдний үгийг холбогдох байгууллагуудад уламжилж, батлагдсан хуулиуд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавих боломжтой юм.

Ховд аймгийн Булган суманд Ярантын боомт ажиллаж байна. Харин сумын иргэд боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэд БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 автобусаар тус бүр хил гардаг нь хүртээмжгүй бөгөөд нийтийн тээвэр нь бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн байдаг учраас зорчигч явахад хүндрэл учирдаг талаар хэлж байна. Тиймээс өөрсдийн автомашинаар хил нэвтрэх боломжийг бий болгож, автобусны үйлчилгээ үзүүлж буй цөөн компанийн монопол байдлыг задлах талаар ярьлаа. УИХ-ын даргын зүгээс Булганы боомт бол дан ганц Ховд аймаг гэлтгүй баруун бүс нутгийн 5 аймгийн 450 мянга орчим иргэн зорчдог боомт болно гэдэг талаас нь БНХАУ-ын талтай Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх асуудлыг уламжилна гэлээ. Ингэснээр бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, өөрсдийн зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцлов.

Түүнчлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг урьд өмнө “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд борлуулсан иргэд, нэг сая төгрөгөөр худалдсан ахмадууд хувьцаагаа тухайн үеийн ханшаар эргээд худалдан авах боломж бий эсэх асуудлыг хөндсөөр байна. УИХ-ын даргын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 1072 ширхэг хувьцааг үнэт цаас болгох эхлэлийг тавьж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бүх хүүхэд хувьцаа эзэмшигч болж, 2022, 2023 оны ногдол ашгийг иргэн бүрд тус бүр олгосон. Харин цаашид хувьцаагаа захиран зарцуулах, өвлөх, худалдан авах зэрэг асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай болж, байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэх боломж нээгдсэнээр компани ашигтай ажиллах тутамдаа ногдол ашгаа заавал өгөх ёстой. Харин төр дур мэдэж иргэдийн ногдол ашгийг захиран зарцуулах эрхгүй гэдгийг тодотгов.

Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна. Уг уурхайг стратегийн орд газарт бүртгэж, өгөөжийг нь ард иргэд хүртэх шаардлагатай талаар дурдлаа. Тус сумын иргэд Хөшөөтийн уурхайн нүүрсийг хэрэгцээнд нь тааруулан нийлүүлдэг байх зэрэг санал дэвшүүлэв. Мөн орон нутгийн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээ их байгаа нь амьдралын чанарт нөлөөлж буйг хэллээ. УИХ-ын даргын зүгээс Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг ихээр хөндөж, стратегийн орд газарт бүртгэн авах саналыг дэвшүүлж буй учраас D-parliament платформоор дамжуулан гарын үсгээ цуглуулж, 30000 болсон тохиолдолд УИХ хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэв.

Малчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг бий болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам идэвхтэй өрнүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлснөөр баруун бүсэд импортын 50 кг гурил 80000 төгрөг, дотоодын гурил 120000 төгрөгөөр борлуулагдаж байгаа учраас уг хуулийг хэвээр үлдээх хүсэлт тавилаа. УИХ-ын дарга алслагдсан бүс буюу баруун хязгаар нутагт үр тарианы тариалалт байхгүй, гурилын үйлдвэргүй, гурилын үнэ тээврийн зардлаасаа хамаарч өндөр үнэтэй хэрэглэгчдэд очдог. Тиймээс импортын гурил орж ирэх боломжийг хэвээр хадгалах бодлого барихын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 24 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 26 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 28 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 31 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 32 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 34 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 37 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 48 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 49 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 1 цаг 49 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 2 цаг 39 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 2 цаг 42 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 2 цаг 47 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 2 цаг 48 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 3 цаг 11 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 3 цаг 12 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 3 цаг 16 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 3 цаг 20 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 30 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top