x

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгахыг Ёс зүйн дэд хорооноос шаардав

Өнөөдөр Төрийн ордны гадна “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ, Автомашнтай жагсагчид Төрийн ордны гадна жагсаал хийж, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага гардууллаа.

Жагсагчид "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс “Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс 2019 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан бичгээр хүргүүлсэн, хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг хариуг албан ёсоор бичгээр өгөх, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгахыг шаардсан байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг АТГ-т өгөх зүйтэй гэсэн байна.

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ жагсагчдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, шаардлагын хариуг энэ долоо хоногт багтаан албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:

-“Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг УИХ-ын гишүүдээс тэр дундаа дэд хорооны гишүүдээс байнга шаардаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Дэд хорооны даргын хувьд одоо УИХ-ын даргад хүсэлт тавьж, Ёс зүйн дэд хороог хуралдуулах товыг тогтооно. Бид УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчилж байна” гээд Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байна" гэжээ.

Сануулахад УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хойш нэг ч удаа хуралдаагүй байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар хэд хэдэн удаа хурал зарласан авч дэд хорооны есөн гишүүнээ дарга нь ганцаараа /тухайн үед С.Бямбацогт гишүүн тэргүүлж байв/ хуралдаа ирсэн гэсэн мэдээ бий. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдрийн онцлох үйл явдлууд 5 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 8 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 18 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 23 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 23 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 49 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 12 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 43 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 1 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 37 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 49 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 50 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 53 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 54 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 55 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 8 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 9 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 11 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 12 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 20 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top