x

Ц.Мөнх-Оргил: УИХ тарах нөхцөл байдал үүсээгүй

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Өмнө нь энэ оны нэгдүгээр сард парламентын нэр бүхий гишүүд УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсгээ зурж байсан ч төдийлөн дэмжлэг авч чадаагүй юм.

 

Тэгвэл энэ удаа яриа эрчээ авч, уг саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 40-өөс даваад байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын байр суурийг тодрууллаа.

-УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарж, ээлжит бус сонгууль явуулах талаар танай намын зарим албан тушаалтан гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Би гарын үсэг зурахгүй. Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Нөгөө талд хийж чадаагүй ажлаа ч ард түмэндээ тайлагнах нь зөв. Ингээд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор ард түмнээр дүнгээ тавиулах ёстой.

-УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна гэх мэдээлэл бий. Хэрэв гишүүдийн тоо 51 хүрвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах хуулийн заалтууд бий. Тухайлбал, УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй эсвэл улсын төсөв баталж чадахгүй тохиолдолд УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах боломж бүрдэнэ гэсэн үг.

Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээгүй байна. УИХ, Засгийн газар ажлаа хэвийн явуулж байна шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг парламент хийж, ард нийтийн санал асуулга явуулахаар тогтлоо.

-Энэ удаагийн парламент хангалтгүй ажиллаж байгаа учир тарах асуудал хөндөгдсөн юм биш үү?

-Манай нам 2016 оны сонгуульд орохдоо дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ танилцуулж дэмжлэг авсан. Үүн дээрээ суурилсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө ч батлаад хэрэгжүүлээд явж байна.

Хийсэн ажлаа тайлагнадаг, хийж чадаагүйгээ тайлбарладаг, хугацаандаа дүнгээ тавиулдаг л байх ёстой. УИХ тарах нь нэг талаас улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Нөгөө талаас парламентын засаглалын дархлааг сулруулна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдрийн онцлох үйл явдлууд 6 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 9 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 20 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 25 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 25 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 51 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 14 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 45 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 3 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 38 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 51 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 52 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 55 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 55 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 57 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 10 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 11 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 12 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 13 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 20 цаг 15 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top