x

Ц.Нямдорж сайд "оройтсон борооны араас цув нөмрөв"

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөр Эрүүгийн хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Түүний өргөн барьсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан байна. Тодруулбал, 2015 онд баталсан Эрүүгийн хуулиар хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог байсныг МАН 2017 онд өөрчлөлт оруулж, хэргийг шалгаж байх явцад ч /анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл/ хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор болсон билээ. 

Харин Ц.Нямдорж сайдын өчигдөр өргөн барьсан төсөлд хөөн хэлэлцэх хугацааг өмнөх 2015 оных руу нь эргүүлж оруулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэмт хэргийг шалгаж эхэлсэн бол хэдэн жил ч шалгасан хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй, ингэснээр гэмт хэрэгтэн ял завших боломж гарахгүй гэсэн үг.

Гэвч харамсалтай нь уг хуулийн өөрчлөлт хууль батлагдсанаас хойш үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр л үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хууль хэдий хурдан батлагдлаа ч гэсэн "Жаст"-ын Г.Батхүү, Ч.Ганзориг нарын хэрэг дээр шинэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. Тэр тусмаа Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа шүүхийн шийдвэрт хүрэлгүйгээр дуусч байгаа. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхгүй буцаасаар байсан нь ийм учиртай.

Тиймээс "шударга ёсны" сайдын энэ шударгуу байдал "оройтсон борооны араас цув нөмрөх"-тэй адил  болжухуй хэмээн халаглах хүн олон байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.42.204)
    Бүү харлуулж бодоорой. Эрдэнэтийг хөл дээр нь босгосон хүн энэ захирлууд дотроо Ганзориг юм шүү.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • GO Gan-Od (202.21.98.154)
    Улс Төрчидийн хамгийн адгийн үйлдэл нь Ард Түмнийхээ боломжийг хулгайлах явдал..ЖАСТ" Группийн ерөнхийлөгч ноён Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэрийг Нефтээр хангаж байсан гавьяатан ..Монголын том эдийн засагчдийн нэгэн төлөөлөл гэж би ойлгодог ..Жирийн нэгэн бизнесмений бүтээн байгуулалтанд .. зүгээр л Улс Төр оролцчихсон тэгээд л "Хонгилынхон" ашиглачихсан л байхгүй бодит үнэн нь л ердөө л энэ Хэн хүнийг одоо цагт яаж ч буруутгадаг цаг үе!! 21 аймагт махны чиглэлийн үйлдвэрүүд барьж босгосон байхад Улс хурааж авах нэрээр Хятадуудад үнэгүйдүүлж зарчихсаныг Ард Түмэн мэдэхгүй л дээ https://youtu.be/aVpBq1aM5K
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 12 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 28 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 31 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 42 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 47 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 47 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 13 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 36 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 7 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 25 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 18 цаг 0 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 13 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 14 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 17 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 18 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 19 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 32 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 33 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 34 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top