x

Ё.Баатарбилэг сайд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шударга ёсыг тогтооно уу!

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хандаж, АШУҮИС-ийн доктор, профессорууд, нэр бүхий багш нар албан бичгээр шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагыг хүргүүлэх болсон шалтгаан нь  Ё.Баатарбилэгийн өмнө алба хашиж байсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон.

Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр энэ оны  дөрөвдүгээр сарын 25-д гарч, долдугаар сарын 2-ны өдөр Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж хүртэл гарсан юм байна.

Тиймээс тус сургуулийн багш нар  өнгөрөгч долоо хоногт Ё.Баатарбилэг сайдад  албан шаардлага хүргүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсчээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэрвээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шударга ёсыг баримталдаг бол АШУҮИС-ийн эрдэмтэн багш тавьсан шаардлагыг яаралтай шийдвэрлэж. С.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох биз. Үндсэн хуульт ёсонд "шүүх эцсийн шийдвэрийг гаргана" гэдэг болохоор салбарын сайд байтугай төрийн тэргүүн нь түүнийг дагаж мөрдөх учиртай гэдгийг эрхэм сайдад сануулах юун. 

Жич: Ё.Баатарбилэг сайдад хаягласан албан бичгийг бүрэн эхээр нь хуулбарлан оруулав.

 

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор                                       И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор                                            С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Сарантуяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 11 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 27 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 30 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 41 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 46 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 46 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 12 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 35 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 6 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 24 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 59 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 12 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 13 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 16 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 16 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 18 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 31 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 32 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 33 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top