x

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

УИХ-ын ТББХ-ны өнөөдрийн (2019.09.13) хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь МАН-ын намын бүлгээс 14, АН-ын зөвлөлөөс 23, Байнгын хороодоос 47, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүдээс 15, нийтдээ 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн байна.

Тогтоолын төсөлд 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд: 

1/Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2/Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17/Гэр бүлийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22/Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

23/Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

25/Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26/Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27/Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

28/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

29/Бусад... асуудлыг хэлэлцэхээр тусгасан байна

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа  Нөхөн үржихүйн зохицуулалтыг дэмжих тухай, Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 6 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 39 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 54 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 58 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 8 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 1 цаг 13 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 13 цаг 13 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 39 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 14 цаг 2 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 33 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 51 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 18 цаг 26 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 39 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 40 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 43 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 44 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 45 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 58 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top