x

Нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг эсэргүүцлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг Цэц хүчингүй болгосныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

 

Мэдэгдэлд:

"УИХ-ын гишүүн Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль зохион байгуулах тухай заасан хэдий ч Цэцийн дүгнэлтээр нөхөн сонгууль хоёр удаагаа хойшлоод байна.

Сонгуулийн тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш 2016-2019 оны хугацаанд орон нутгийн нөхөн ба дахин сонгууль 60 удаа ямар нэгэн эрх зүйн маргаангүйгээр зохион байгуулагдсаныг Сонгуулийн ерөнхий хороо нотолж байна. Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхийг Сонгуулийн тухай хууль хязгаарлаагүй.

Сонгуулийн тухай хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой харилцааг нэгтгэсэн байдлаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан УИХ ч тэр, орон нутгийн ч тэр нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхтэй билээ.  

Гэтэл УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо ямар нэг шийдвэр гаргаагүй байхад түүний өмнөөс төрийн албан хаагч гэх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн дүгнэлт гаргаж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Дараа нь Цэц нь УИХ-ын гишүүн  Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох замаар сонгуулийг хойшлуулахаар завдсан боловч олны эсэргүүцлээс зайлсхийн, санал авах өдрөөс 180 хоногийн өмнө сонгуульд оролцох тухай Сонгуулийн тухай хуулийн заалт болон нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай УИХ-ын тогтоолоор халхавчлан нөхөн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулсан.

Харин Сонгуулийн хуулийн уг заалтын дагуу 2016 оны ээлжит сонгууль явагдсан ба энэ талаар эрх зүйн маргаан гараагүй болно. Түүнчлэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд УИХ-ын нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөцөөс гаргахад мөн л эрх зүйн маргаан үүсч байгаагүй. Тухайлбал УИХ-ын 2002 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлж байжээ.

Дээрхээс үзэхэд Үндсэн хуулийн цэц нь эрх баригч нам, тэр дундаа түүний дарга Ухнаагийн Хүрэлсүхийн захиа даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа Үндсэн хуулийн цэцээс хойшлуулж, хүчингүй болгосныг эсэргүүцэж байна.

Иймд Үндсэн хууль, Хэнтийн аймгийн сонгогч иргэдийн сонгох эрхийг зөрчсөн 2019 оны 02 дугаар дүгнэлтээ хүчингүй болгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна.

Цэц өөрийн гаргасан дүгнэлтээ хүчингүй болгож байсан тохиолдолд Цэцийн түүхэнд хэд хэд гарч байсан. Тухайлбал Цэцийн 1994 оны 01 тогтоол, 2000 оны 01 тогтоолоор урьд гарсан дүгнэлтээ өөрчилж байсан болно" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 37 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 42 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 15 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 31 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 1 цаг 34 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 44 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 1 цаг 49 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 13 цаг 49 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 15 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 14 цаг 38 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 9 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 18 цаг 27 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 19 цаг 2 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 19 цаг 15 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 19 цаг 16 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 19 цаг 19 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 19 цаг 20 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 19 цаг 21 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 21 цаг 34 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 21 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top