x

Санал асуулгаар унавал ахиад найман жил Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дууссантай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар /2019.09.07/ мэдээлэл хийлээ.

Ард нийтийн санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарахаар байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-“УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг сар орчмын хугацаанд хийгдэж дууслаа.

Үүнд Монгол Улсын Их хурлын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 зүйлд 150 зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. 60 зүйлээс гурван зүйл нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн байна. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн 53 заалтаас хоёрдугаар хэлэлцүүлэгт 34 нь дэмжигдсэн.

Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг өчигдөр хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох, эсвэл ард нийтийн санал асуулга авах асуудал дээр хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон.

Монгол Улс тусгаар улс мөн эсэхээ баталгаажуулахын тулд 1945 оны аравдугаар сарын 20-нд анх удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан.

Харин энэ удаа Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг иргэд сонгогчид өөрсдөө батлах бүрэн эрхтэй. 1945 оноос хойш анх удаа Ард нийтийн санал асуулга явуулах нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журамд зааснаар Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх ёстой. Тиймээс ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ.

Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн сонголтоор санал хураана. Санал асуулга явуулах хугацааг Байнгын хороон дээр ярилцаж шийднэ. Ингэж санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуультай дүйцэхүйц хэмжээний зардал гарахаар байна.

Хэрвээ ард нийтийн санал асуулгаар иргэд Үндсэн хуултд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол хуулийн дагуу дахин найман жил Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй" гэлээ.

Шүүх эрх мэдэл бие даасан байдлаар ажиллах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийднэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-"2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 253 заалтын долоод нь өөрчлөлт оруулсан. Энэ удаа УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг өргөн мэдүүлснээс 34 заалт дэмжигдсэн.

Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулаач гэсэн төслийн саналыг УИХ-д ирүүлсэн байсныг гишүүд дэмжсэн.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд анх удаа Монгол Улсын тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдал баталгаажих боломжийг бүрдүүлж өгч байна.

Мөн Байгалийн баялаг иргэд, олон нийтэд тэгш хүртээмжтэй байх чухал заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

Үүнд "төрийн нийтийн өмч" гэсэн томьёолол байгааг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Төр нь "төрийн нийтийн өмчийг" захиран зарчуулахдаа заавал ард түмнээс асууж шийдвэрлэнэ гэсэн утга бүхий нэр томьёо юм. Олон нийтийн оролцоог хангахын тулд Үндсэн хуулиар байгалийн баялагтай холбоотой асуудлыг зохицуулалт оруулсан нь урагшилж байгаа хэрэг юм.

Түүнчлэн нутгийн удирдлагатай холбоотой тодорхой төслүүд оруулж байгаа.

Энэ нь орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутагт татварын хувь хэмжээг тогтоох, төсвийн бие даасан тодорхой асуудлыг шийдэх зэргээр Үндсэн хуульд оруулж өгсөн.

Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул, Орхон аймгийг хот болгох болон 21 аймгийн төвийн хот тосгоны асуудлыг шийдэх боломжуудыг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нээж өгч байгаа нь томоохон дэвшлийг авчирч байна.

Мөн УИХ-ын гишүүдэд эгүүлэн татаж, хариуцлага тооцож болдоггүй байсан бол гишүүн Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан бол эгүүлэн татах заалтыг оруулсан.

Түүнээс гадна УИХ-ын гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлах санал дэмжигдсэн. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг орлого зарлагын хувьд нэмэлт мэдүүлэг хийж болно гэсэн үг. Гэхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалтыг нэмсэн.

Шүүх эрх мэдэл, шударга шүүхтэй болох чиглэлээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бие даасан байдлаар ажиллах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэж өгч байгаа юм " гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дулам Найдан (103.57.92.45)
    Үндсэн хуулийг одооны Лүндээжанцан гэгчийхээр шийдсэн дорвол,ард олны санал асуулга явуулахгүй юм бол энэ хэвээр үлдээ. Тогтолцооны гжуудлыг засах дорвитой өөрчлөт хийх цаг удахгүй. Лүндээжанцангийхаар л биш үү. Ий м мөлгөр мохоо ольгархи, офшёрчдийн барьцаанд орсон нөхрийн санаа илт харгадсан өөрчлөлт хэрэггүй.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 36 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 41 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 13 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 29 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 1 цаг 32 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 43 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 1 цаг 48 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 13 цаг 48 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 14 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 14 цаг 37 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 8 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 18 цаг 26 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 19 цаг 1 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 19 цаг 14 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 19 цаг 15 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 19 цаг 18 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 19 цаг 19 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 19 цаг 20 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 21 цаг 33 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 21 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top