x

Шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зарим заалтыг Үндсэн хуульд нэмэхээр болов

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт олонхын дэмжлэг авсан бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилж, тэдгээрийн чиг үүргийн ялгаа тодорхой болох, бие биеэсээ хараат бусаар Үндсэн хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж буй юм.

Түүнчлэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийн механизм сонгодог утгаараа хэрэгжиж,  Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах ач холбогдолтой юм.

Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй.

Мөн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэж өөрчлөн найруулах санал олонхын дэмжлэг авсангүй.

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацааг тодорхой тогтоох боломжтой болж байгаа юм.

Дараа нь шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж өөрлөн найруулах санал дэмжигдсэн. Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болно гэж гишүүд үзэж буй юм. 

Түүнчлэн Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдлээ.

Мөн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэх олонх дэмжсэн юм. Энэ өдрийн хуралдаан шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналуудаар санал хураалт явуулж дуусгаснаар өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 36 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 41 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 14 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 30 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 1 цаг 33 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 43 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 1 цаг 48 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 13 цаг 48 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 14 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 14 цаг 37 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 8 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 18 цаг 26 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 19 цаг 1 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 19 цаг 14 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 19 цаг 15 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 19 цаг 18 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 19 цаг 19 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 19 цаг 20 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 21 цаг 33 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 21 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top