x

ГЕГ: Гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төвөвлөгөөнд гарын үсэг зурав

Монгол Зөвлөлтийн дайчдын Халх голд байгуулсан ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын урилгаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин тэргүүтэй ОХУ-ын Холбооны гаалийн албаны төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. 

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар өнөөдөр Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. Энэхүү уулзалтаар “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн ерөнхий дүнг эерэг үр дүнтэй гэж талууд дүгнэсэн байна. Мөн гаалийн хяналтын үр дүнг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглээд хүрсэн үр дүнг цаашид хөгжүүлж, мэдээлэл солилцох хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын төрийн ордонд болсон албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар дараах бичиг баримтуудад гарын үсэг зурлаа.

Үүнд:

Монгол-Оросын улсын хил дээр Алтанбулаг-Хиагт олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Протокол,

Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төвөвлөгөө багтав.

Гаалийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 6 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 0 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 5 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 38 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 54 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 1 цаг 57 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 7 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 12 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 12 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 38 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 1 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 32 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 18 цаг 50 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 19 цаг 25 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 19 цаг 38 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 19 цаг 39 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 19 цаг 42 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 19 цаг 43 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 19 цаг 44 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 21 цаг 57 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top