x

Төрийн тэргүүн нар иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн үеэр хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах, бизнесийн байгууллагын төлөөлөл хамтын ажиллагааны 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Тухайлбал,

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд,

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар Бүс нутаг хил орчмын хамтын ажиллагааг дэмжих тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт,

-БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны  Холбооны албаны  нэгдүгээр орлогч захирал Андрей Бойцов нар Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийг сунгах тухай протоколд,

-Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга Владимир Булавин нар Монгол Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын автозамын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай протокол болон хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд,

-Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, ОХУ-ын Росгеолог ХН-ийн захирал Сергей Горьков нар хоёр байгууллагын хоорондын хэлэлцээрт,

-"Монгол Шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын Орос шуудан Холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн Ерөнхий захирал Николай Подгузов нар хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт,

-"Эрдэнэс Монгол" ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын "Россети" НХН-ийн Ерөнхий захирал Павел Левинский нар хоёр байгууллагын харилцан ойлголцлын санамж бичигт,

-"Ди Би Эм Ассет менежмент" үнэт цаасны компанийн захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев нар хамтын ажиллагааны хэлэлцээрт тус тус гарын үсэг зурлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 4 цаг 2 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 4 цаг 3 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 4 цаг 4 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 4 цаг 5 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 4 цаг 23 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 4 цаг 23 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 4 цаг 25 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 4 цаг 26 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 4 цаг 28 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 4 цаг 30 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 4 цаг 32 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 4 цаг 33 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 4 цаг 35 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 4 цаг 36 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 4 цаг 39 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 4 цаг 40 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 4 цаг 40 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 4 цаг 41 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 4 цаг 43 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 4 цаг 45 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top