x

Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчиддаа талархал илэрхийлье

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчид аа!

Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн хүндэтгэл, талархлаа илэрхийлье.

Халхын голын байлдаан нь туурга тусгаар шинэ Монгол Улсаа бататган, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгт байр суурь, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн ахмад үеийнхний баатарлаг үйлсийн тод жишээ, Монголын ард түмний элгэн халуун эх оронч үзэл, эрэлхэг зориг, эв нэгдэл, тэсвэр хатуужлын жинхэнэ шалгуур болж түүхэнд мөнхөрсөн юм.

Халхын голын байлдаан Монгол Улсад эх орныхоо бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын соргог манаа нь болсон орчин үеийн байнгын цэрэгтэй болох үндэс тавигдсаныг нотлон харуулсан билээ.

Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүний дайн, байлдааныг удирдан зохион байгуулахад хуримтлуулсан туршлага, сургамжнь манай Зэвсэгт хүчний цаашдын хөгжил, дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болсон төдийгүй энэхүү ялалт нь Монгол цэргийн ялалт, амжилтын түүхийн нэгэн алтан хуудас болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Өнөө жил Монгол Улсын төр засаг Халхын голын ялалтын 80 жилийн ойг улс түмний энх амгалан, аюулгүй байдлын төлөө хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх үзэл санаан дор ёслон тэмдэглэж байна.

Энэхүү түүхэн ялалтын ойн арга хэмжээг тэмдэглэхдээ Монгол Улсын төр засаг эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн хэрхэн амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн, уг тэмцэлд Оросын ард түмний үзүүлсэн тусламж дэмжлэг, хамтын ялалтын үнэ цэнэ, ач холбогдлыг өнөөгийн болон хойч үеийнхэнд ойлгуулах, дайнд оролцож, ялалт байгуулсан ахмадуудынхаа алдар гавьяаг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг үеийн үед сануулж байхыг зорьж байдаг юм.

Ахмад үеийнхний эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, ирээдүйн сайн сайхны төлөө бие, сэтгэлээ зориулсан ариун үйл хэргийг үргэлжлүүлэх нь эх орончид, эрэлхэг дайчдынхаа өмнө хүлээсэн Та бидний мөнхийн үүрэг юм.

Монголын ард иргэд, түүний дотор төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн энэ үүргээ өдгөө нэр төртэй биелүүлж, эх орноо хамгаалах эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн хамт дэлхийн халуун цэгүүдэд ч улс түмний энх амгаланг бэхжүүлэх ариун үйлсэд оролцон Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулсаар байна.

Халхын голын байлдаан бид бүхний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг харуулж чадсан билээ.

Чухамхүү тэр хүнд цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд алтан амь, залуу халуун насаа зориулсан ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд, нийт ард түмэндээ Халхын голын хамтын ялалтын баярын мэндийг дахин дэвшүүлье.

Халхын голын баатруудын гавьяат үйлс Монголын ард түмний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд дуурсагдах болно.

МОНГОЛ УЛСЫН​​​​ ЕРӨНХИЙ САЙД​​​​​

УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 8 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 2 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 7 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 39 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 1 цаг 55 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 1 цаг 58 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 9 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 14 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 14 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 40 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 3 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 34 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 18 цаг 52 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 19 цаг 27 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 19 цаг 40 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 19 цаг 41 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 19 цаг 44 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 19 цаг 44 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 19 цаг 46 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top